Нийгэм мэдээСПОРТ

Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол өнөөдөр болно

Японы мэргэжлийн сумод нэгэн арванд хүч үзэж явсан “Зүүний хүчит луу” буюу Азүмарюү С.Тодбилэг өнгөрсөн орны 12 дугаар сард зодог тайлсан. Тэгвэл түүний зодог тайлах ёслол өнөөдөр /2024.09.28/ Японы Токио хотын “Кокүгикан” ордонд болж байна.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул түүний зодог тайлах ёслол энэ сарын 28-нд буюу өнөөдөр Японы Токио хотын “Кокүгикан” ордонд болно. Баруун өвдгөө хүнд гэмтээснээсээ хойш 10 жил барилдахдаа бэлтгэл сургууль, жирийн амьдралдаа ч зөвхөн зүүн хөлөө л ашигладаг байснаа С.Тодбилэг хэвлэлийн хурлын үеэр ярьсан байдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын тэмцээний эхний өдөр зүүн өвдгөө гэмтээсэн тэрбээр “Хоёр өвдөггүй болчихвол алхаж чадахаа болино” гэж эмээгээд зодог тайлахаар шийдсэн аж.

Мөн өнгөрсөн долдугаар сард улсын баяр наадмаар эх орондоо ирж, төрөлх нутаг Говь-Алтай аймагтаа наадам үзсэн тэрбээр мэргэжлийн сумогийн гараагаа 2009 онд эхэлсэн. Улмаар 2013 он мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд дэвшсэн билээ. Мэргэжлийн сумогийн жюүрёо зиндаанд нэг түрүүлсэн С.Тодбилэг замналдаа 55 башёд барилдахдаа 314 ялж, 273 удаа ялагджээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button