Эдийн засгийн мэдээ

2050 он гэхэд уул уурхайн салбарт $2.1 их наядын шинэ хөрөнгө оруулалт хэрэгтэй

Дэлхий нийт нүүрстөрөгчийн хийн ялгарлаа "тэг"-лэх зорилтдоо хүрэхийн тулд уул уурхайн салбарт 2050 он гэхэд шинээр 2.1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж “BloombergNEF” жил бүр танилцуулдаг Шилжилтийн металлын төлөв тайландаа мэдээллээ.

Металлын нийлүүлэлт сүүлийн 10 жилд өсөлттэй байгаа ч одоогийн түүхийн эдийн олборлолт өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад хангалтгүй хэвээр байгааг онцолсон байна. Тус тайланд хөнгөн цагаан, зэс, лити зэрэг эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой зарим металлууд 2030 он гэхэд энэ онд нийлүүлэлтийн хомсдолд орж болзошгүйг анхааруулсан байна.

“BloombergNEF”-ийн тооцоолж байгаагаар улс орнууд одоогийнхоос өөр, шинэ бодлогын арга хэмжээ авахгүй, зардлын хувьд өрсөлдөхүйц технологийг ашиглавал цахилгаан автомашин, салхин паркууд зэрэг нүүрстөрөгч багатай шийдлүүдийг дэмжихийн тулд 2024-2050 он хүртэл дэлхийд гурван тэрбум тонн металл шаардагдах төлөвтэй байгаа аж. 

Харин 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг "тэг"-лэх зорилтдоо хүрэхийн тулд дээрх дүн зургаан тэрбум тонн хүрч магадгүй байгаа юм. 

Эх сурвалж: bloombergtv.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button