Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын тэнгисийн хүчин ОХУ-тай хамтран анхны удаа Арктикийн далайд эргүүл хийлээ

ОХУ болон БНХАУ зэвсэгт хүчний хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болсон. Тэдгээр улсуудын хамтын ажиллагаа энэ он гарснаас хойш илэрхий харагдаж буй. Тэгвэл БНХАУ-ын эргийн хамгаалалтын алба ОХУ-тай хамтран анхны удаа Арктикийн далайд эргүүл хийсэн гэдгээ мэдэгджээ. Энэ нь БНХАУ-ын хүчин Хойд туйлын далайд эргүүл хийсэн анхны тохиолдол юм.

АНУ-ын эргийн хамгаалалтын алба Берингийн тэнгист ОХУ-ын хил хамгаалах болон БНХАУ-ын эргийн хамгаалалтын дөрвөн онгоц илрүүлсэн гэж мэдэгдсэний дараа Хятадын эргийн хамгаалалт мэдээлэл хийсэн нь энэ аж. БНХАУ-ын эргийн хамгаалалтын алба лхагва гарагт /2024.10.02/ “Хамтарсан эргүүл нь өмнө нь явж байгаагүй далайн хэсэгт амжилттай даалгавар биелүүлсэн” гэсэн байна.

Одоогийн байдлаар ОХУ-ын засгийн газар хамтран эргүүл хийсэн талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм. БНХАУ-ын төрийн өмчит “CCTV” агентлаг мэдээлэл хийхдээ хэдэн өдрийн өмнө хамтран эргүүл хийсэн гэжээ. Харин АНУ-ын эргийн хамгаалалтын алба даваа гарагт /2024.09.30/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын эдийн засгийн онцгой бүсээс 8 км-ийн зайд БНХАУ, ОХУ-ын онгоцнуудыг ажигласан хэмээсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button