Эдийн засгийн мэдээ

Зэсийн үнэ 3 хувиар буурлаа

Зэсийн үнэ гурван хувиар буурснаар тавдугаар сард тогтоосон дээд түвшнээ шинэчлэн тогтооно гэх арилжаанд оролцогчдын найдлага талаар боллоо.

БНХАУ есдүгээр сард эдийн засгаа дэмжих багц арга хэмжээг танилцуулснаар зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллар даваад байсан юм. Хэдий тийм боловч сүүлийн байдлаар үнэ нь буурч, Лондоны Металлын биржид тонн нь 9790 ам.доллар болжээ.

Зах зээлийн хөдөлгөөнийг оновчтой таамагладаг гэдгээрээ олонд танигдсан хедж сангийн менежер Пьер Андуранд зэсийн үнэ тонн нь 20 мянган ам.доллар хүрэх боломжтой гэж таамаглаж байсан ч ийнхүү үнэ нь буураад байна. Хэдий тийм боловч тэрбээр урт хугацаандаа зэсийн үнэ тонн нь 30-40 мянган ам.доллар хүрэх боломжтой гэж үзсэн хэвээр байгаа аж.Үүнээс гадна Израил Ираны экспортын дэд бүтцэд халдвал газрын тосны үнэ баррель нь 10-15 ам.доллароор өсөх магадлалтай гэж Пьер Андуранд онцолж байна.

Дэд бүтцэд цохилт өгвөл өдрийн 1.7 сая баррелийн нийлүүлэлт тасалдаж, олон улсын нийлүүлэлтэд саатал учруулж фьючерс ханшийг өсгөх боломжтой гэж тэрбээр “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцоллоо.

Дэлхийн жишиг түүхий газрын тосны фьючерс ханш даваа гарагт 81 ам.доллар давж өссөн нь наймдугаар сараас хойших өндөр дүнгээр өссөн үзүүлэлт болсон бол БНХАУ эдийн засгийн дэмжлэг хүлээлтэд хүрээгүй учраас энэхүү түүхий эдийн үнэ эргэн буурч, баррель нь 77 ам.доллароор арилжаалагдаж байна.

Мөн OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа одоогийн байдлаар нэмэх шаардлагагүй гэж хедж сангийн менежер Пьер Андуранд онцолжээ. Өргөтгөсөн бүлэг нь ирэх 12 дугаар сар хүртэл гарцаа нэмэх шийдвэрээ хойшлуулаад байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button