“Энержи ресурс” ХХК наймдугаар сараас хойш 556 мянган тонн коксжих нүүрс экспортложээ

Монголоос экспортлох нүүрсний цахим арилжаа хөрөнгийн бирж дээр нээлттэй явагдсаар байгаа билээ. 10 дугаар сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар “Энержи Ресурс” ХХК баяжуулсан коксжих нүүрс багцаар буюу 19 мянга 200 тонноор нийт 96 мянган тонн нүүрсийг нийт 7 хоногийн борлуулалтыг цахим арилжаагаар хийжээ.
10 сарын 3-ны өдөр баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 4 багц 25 мянга 600 тонн нүүрсийг тонн тутмыг нь 470 юаниар тооцож 12 сая юанийн борлуулалт хийжээ. Мөн энэ өдрөө баяжуулсан коксжих нүүрс тонн тутмыг нь 1150 юаниар нийт 22 сая юаниар хэлцэл хийж, борлуулжээ.
10 сарын 4-ний өдрийн арилжаагаар 3 багц 19 мянга 200 тонн нүүрсийг тонн тутмыг нь 1160 юаниар борлуулсан бол 10 сарын 7-ны өдрийн арилжаагаар баяжуулсан коксжих нүүрс 3 багц 19 мянга 200 тонн нүүрсийг тонн тутмыг нь 1050 юаниар хэлцэл хийсэн бол 10 сарын 8 болон 9-ний өдрийн арилжааг мөн л баяжуулсан коксжих нүүрс 3 багц 19 мянга 200 тонныг ижил ижил өртгөөр борлуулсан байна.
10 сарын 10-ны өдрийн арилжаагаар баяжуулсан коксжих нүүрс 3 багц 19 мянга 200 тонныг тонн тутмыг нь 1050 юаниар, баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрсийг тонн тутмыг нь 470 юаниар нийт 4 багц 25 мянга 600 тонн нүүрс, 10 дугаар сарын 14-ний өдрийн арилжаагаар 3 багц 19 мянга 200 тонн баяжуулсан коксжих нүүрсийг тонн тутмыг 1130 юань болгож өсгөснөөр 21 сая 696 мянган юанийн өртгөөр өчигдрийн арилжааг хаажээ.
Монголын хөрөнгийн биржийн нээлттэй мэдээллээс харахад 7 дугаар сард нээлттэй дуудлага худалдаагаар “Энержи Ресурс” компани 460 мянга 800 тонн баяжуулсан коксжих нүүрс борлуулсан дүнтэй гарч байсан билээ. 8, 9-р сард мөн ижил хэмжээний баяжуулсан коксжих нүүрс борлуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 7 дугаар сараас хойш нийт 556 мянга 800 тонн коксжих нүүрсийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулсныг монголын хөрөнгийн биржийн нээлттэй дуудлага худалдаанаас харж болох юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ухаа Худаг уурхайн нүүрсний ордын 34%-ийг төр хэзээ авах вэ. ОДЖАРГАЛ аа одоо ард түмний баялагийг эздэд буцааж өг..их ч идлээ . Одоо цадсан бздэ