СПОРТ
О.Есүгэн дэлхийн цомын финалын VI байрт орлоо
Энэтхэг улсын Шинэ Дели хотод буудлага спортын Дэлхийн цомын финалын тэмцээн 10 дугаар сарын 13-18-нд болж байна.
Тэмцээнд манай улсаас урилгаар Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөхөд 418.1 оноогоор зургаадугаар байрт орлоо. Энэ дасгалд Дани улсын тамирчин түрүүлж, Норвеги, БНХАУ-ын тамирчид удаалав.
Дэлхийн цомын финалын тэмцээнд тухайн оны чансаа өндөр 10 тамирчин өрсөлддөг юм. Дэлхийн цомын финалын тэмцээнд монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tamirchid er n delhii olipiin temtseend 5.6 r bairnii tuluu yvdag ym bish bizdee ?