СПОРТ

Дэлхийн хамгийн өндөр 14 уулын оргилд гарсан Р.Нима Гиннесийн номд бичигдлээ

Балба улсын уулчин, 18 настай Нима Ринжи дэлхийн хамгийн өндөр гэгддэг 14 цэгт бүгдэд нь авирсан анхны залуу уулчин болж Гиннесийн номд бүртгэгдлээ.

Олон улсын уулын болон авиралтын холбооноос далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөртэй дэлхийн хамгийн өндөр 14 цэгийг тодорхойлон гаргасан байдаг. Тус 14 цэгт бүгдэд нь авирч чадсанаар 18 настай эр уг амжилтад хүрсэн дэлхийн хамгийн залуу уулчин болсон байна.

Энэхүү амжилтыг өмнө нь 2019 онд мөн Балба улсын уулчин Мингма Гябу 30 насандаа тогтоож байсан юм. Дэлхийн хамгийн өндөр гэгддэг 14 цэг нь Азид буюу Гималайн нуруу, Каракорамын нуруунд байрладаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button