"Говь-Алтайд осолдсон оюутнуудын биеийн байдал тогтворжиж, эмнэлгээс гарсан" гэв

Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан таван оюутан Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд осолдож 2 оюутан нь газар дээрээ нас барж, 3 оюутны биеийн байдал хүнд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Осолд орсон иргэд 18-20 насны 1-3 курсийн оюутнууд байсан бөгөөд өөрсдийн унаагаар зорчиж явсан. Тонхил сумаас Улаанбаатар луу зорчих замдаа Дэлгэр суманд замын хажуу руу унаж осолдсон. Ослын улмаас хүнд гэмтсэн оюутнууд Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэж, цааш Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаарх мэдээллийг бид эх сурвалжаас тодруулан хүргэсэн.
Мөн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй гурван оюутны биеийн байдлын талаар тус эмнэлгийн Гэмтлийн тасгаас энэ сарын 14-ны өдөр /2024.10.14/ тодруулахад, “Зам тээврийн ослын улмаас хүнд гэмтсэн гурван эрэгтэй манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Хүлээн авахад ирсэн оюутнуудыг шөнөжин сахиж, үзлэг, оношилгоо хийсэн. Одоо нэг нь хагалгаанд орох гэж байна. Нэг эрэгтэйн бие маш хүнд, нэг нь хүндэвтэр, нөгөөх нь зовуурь ихтэй байна. Зовуурьтай эрэгтэй зөөлөн эдийн гэмтэл ихтэй тул дахин шинжилгээ хийхээр ажиллаж байна. Хүнд, хүндэвтэр хоёр эрэгтэйн гэмтлийн хувьд нэгийнх нь хоёр шилбэ хугарсан, нөгөө эрэгтэйнх нь тавхай хугарсан. Тархины гэмтэл ихтэй байна” гэх мэдээллийг өгсөн юм.
Улмаар маргааш нь шилбэний хавсарсан хугаралтай оюутан хагалгаанд орж, биеийн байдал нь тогтворжсон бол бусад хоёр оюутны биеийн байдал хэвийн, шинжилгээний хариу хөнгөн гэмтэлтэй гарсан тул тэднийг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлэхээр болсон.
Тэгвэл оюутнуудын биеийн байдал ямар байгаа талаар Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс өнөөдөр дахин тодруулахад, “Осолд орж гэмтсэн байдалтай хүргэгдсэн ирсэн гурван оюутны биеийн байдал тогтворжиж, өчигдөр /2024.10.21/ эмнэлгээс гарсан” гэлээ.
Түүнчлэн харамсалтайгаар осолдсон дээрх оюутнуудад Тонхил сумын Засаг дарга М.Насанбат 300 мянгыг өгч, сургалтын төлбөр амлаж, сумандаа авч ирж, саналыг нь өгүүлсэн байж болзошгүй. Мөн осолдож, амь насаа алдсан оюутнуудын хэрэгт М.Насанбат нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл гарсан. Иймд бид энэ талаар Тонхил сумын Засаг дарга М.Насанбатаас тодруулахад, “дүү нарынхаа ажил явдалд оролцож байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээгээд өөр тайлбар хэлээгүй юм.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зам тээврийн осолд засаг даргыг хамааруулж ш�##�гах ямар ч боломжгүй. Ослыг хэн гаргасан жолооч эсвэл тухайн үед зам дээр байсан бусад жолооч, Жолооч нар л ослын хэрэгт ш�##�гагдана. Тэнд биеэр байхгүй байсан хүнийг яаж холбох вэ ? Яах гэж замд гарсан ш�##�тгаанаар нь хэргийг шүүдэггүй байгаа ! Ш�##�тгаан нь хэнд ч хамаагүй. Засаг дарга нь машиныг нь онгойлгоод утсыг нь тас�##�сан бол л хамаарна гэхээс энэ тохиолдолд огт хамаагүй.үүнийгээ тэнэг ч гэсэн ялгаж с�##�гаж ойлгохыг оролд ! Засаг даргын танил биш ч жирийн хүний нүдээр ойлгомжтой зүйл. Бид бусад зам тээврийн осол дээр тэд хаашаа хэнтэй уулзахаар явж байсан гэж асуудаггүй биз дээ ? Тэрүүгээр шийтгэдэггүй.
Баахан хүн гэмтээсэн жолооч байхад жолоочийн тухай хэн ч ярихгүй ! Ёстой сонин. Эсвэл жолооч буруугүй байгаад өөр осол гаргах ш�##�тгаан нөхцөл юу байсан гэдгийг цагдаа аяндаа ш�##�гана ! 4 машинтай з�##�уус гэхээр таамаг гэвэл хэрвээ тэднээс өөр машин оролцоогүй бол бүгд чангаар арзаганаад хөгжим тавиад эсвэл хоорондоо ур�##�даад сонин сонин үйлдэл гаргаад жолоочийн анхаар�##� сулраад л гарсан хэрэг байх магадла лтай ! Цагдаа ш�##�гаад гаргаад ирнэ.
ТЭГНЭЭ ТЭР НЭГ Л СЭЖИГТЭЙ САНАГДААД БАЙСАН ЮМ ТЭР НАСАНБАТ ГЭДЭГ НОВШ АЛЬ НАМЫН УГШИЛТАЙ НОХОЙНЫ ЖОГОРХОЙ ЮМ ЗОРИУД САНАЛЫГ НЬ ӨГҮҮЛЧИХЭЭД АЛСАН БАЙНА ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР ТАТААЧ ЛАЛАРЫГ ЭНЭ МУУХАЙ УЛС ТӨР УТГА УЧИРГҮЙ ХИЙРХЭЛ ХИЧНЭЭН ХҮНИЙ ЭРДЭНЭТ АМЬ НАСЫГ АВАХ ГЭСЭН ЮМ ҮҮГЭЭР ДУУСАГ НАСАНБАТЫГ БУРХАН ГЭСГЭЭНЭЭ ЧИ МУУ ТҮМНИЙ ЛААРАХЫГ ХАНАТЛАА ЦУСЛААРАЙ ТҮЙ МАЛ