СПОРТ

Монголоос билъярдын анхны Азийн аварга төрлөө

Катар улсын нийслэл Доха хотод хятад пүүл бильярд (Heyball)-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болов.

Тэмцээнд манай улсаас Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Монгол улсаас бильярдын спортын анхны ази тивийн аварга төрлөө.

Э.Тэмүүжин өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртсэн бөгөөд 2024 оны снукер бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм.

Катарын Дохо хотод тус тэмцээний араас аравдугаар сарын 23-26-нд Катарын нээлттэй тэмцээн болох бол аравдугаар сарын 28-наас аравдугаар сарын 9-нд снукер бильярдын 15 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button