СПОРТ

Танилц: Үндэсний дээд лигийн багуудад ирсэн легионер тамирчид

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралын тоглолтууд үргэлжилж байна. Шагналын сан, үзэгчдийн тоо, зохион байгуулалт гээд бүхий л талаараа Монголын спортод салхи оруулж буй дээд лигийн 30 дахь улирал олны анхаарлын төвд байгаа юм. 

Шинэ улирал эхэлсэнтэй холбоотой гадаадаас ирж байгаа тамирчдын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Монголын сагсан бөмбөгийн найман удаагийн аварга Хасын Хүлэгүүд багийн тоглогч J.Tolbert /Жордан Толберт/

Тэрбээр 201 см-ын өндөртэй тамирчин. 2011 оноос 2016 хүртэл NCAA-ын нэгдүгээр дивизонд тоглож байсан. 2016 онд NBA-ын драфтад нэрээ өгч байсан ч тэнцэж чадаагүй юм. Өмнө нь Бельги, Франц, Итали, Малайз болон Тайвань улсын лигт тоглож байсан туршлагатай.

"Бишрэлт Металл" багийн тоглогч Mckenzi Moore /МакКензи Мур/

МакКензи Мур нь City Collage of San Francisco коллежийн лигийн багаас анхны гараагаа эхэлсэн тамирчин. 2015 онд NBA-ын драфтад нэрээ өгч байсан ч сонгогдож чадаагүй юм. Мөн 2015 болон 2016 онуудад NZNBL буюу Шинэ Зеландын сагсны лигийн MVP тамирчин болж байсан. Турк, Грек, Израйль, Бельги, Орос филлипин зэрэг олон лигүүдэд тоглож байсан. Тэрбээр холбон тоглогч болон хамгаалагчдын байрлалд тоглодог.

SG Apes багийн тоглогч Ernest Ross /Эрнест Росс/

Эрнест Росс нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд хамгийн сүүлд Японы В лигийн Тоёода Госей Хилэнц багт тоглож байсан. АНУ-ын Гуам мужид төрсөн тэрбээр 2018 онд анх удаа Гуамын шигшээ багийг төлөөлж байсан түүхтэй. Мөн 2014 онд Австралид мэргэжлийн карьераа эхлүүлэхээсээ өмнө Оберн, Миссури мужуудад коллежийн сагсан бөмбөгийн багийн тамирчин байсан. Харин 2016 оноос Австралиийн Ballart Miners тоглож мэргэжлийн карьераа эхлүүлж дараа нь Дани, Шинэ Зеланд, Катарт улсуудын лигт тоглосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button