ЭРҮҮЛ МЭНД

I эмнэлэг хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвдөгний үе сольж эхэллээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн хамт олон өвдөгний үе солих мэс заслыг хиймэл оюун ухааны тусламжтай суулгах мэс заслыг нэвтрүүллээ.

Тодруулбал, энэ техник нь бодит байдлыг дэмжсэн навигацийн систем ба тус системийг ашигласнаар эмч үе солихдоо хиймэл оюуны хяналтан дор алдаа гаргахгүй мэс засал хийх боломж бүрдэж байна.

УНТЭ одоогийн байдлаар уг чиглэлээр нийт гурван мэс засал хийжээ. Шинэ технологийн мэс засалд ХБНГУ-ын К-Implant компанийн навигацийн системийг ашигласан бөгөөд тус системийг тогтмол ашиглаж эхэлсэнээр мэс заслын үеийн алдаа гарах боломж багасч, өвчтөнд ээлтэй болж байна гэж УНТЭ-ээс мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button