Нийгэм мэдээ

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-д болж байна

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-ын Илсан хотод болж байна.

БНСУ нь 16 улсаас ажиллах хүч хүлээн авч ажиллуудаг бөгөөд Монгол Улсаас 20 жилийн хугацаанд 37,000 гаруй иргэдийг илгээсэн бөгөөд одоо 4,400 гаруй гэрээт ажилтан тус улсад албан ёсны хөдөлмөр эрхэлж байна. Ойн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цахим мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн ХХҮЕГ (Илгээгч байгууллага), БНСУ-д МУ-аас суугаа ЭСЯ, ГБХНХЯ-ны Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн эх орондоо амжилттай ажиллаж буй Д.Энх-Оюун урилгаар тус тус оролцож байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button