ЭРҮҮЛ МЭНД
Томуугийн эмчилгээний зардлыг хасалт хийхгүй олгохоор боллоо

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан томуугийн дэгдэлт болон цаг үеийн бусад асуудалтай холбогдуулан СХД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, дараах асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тодруулбал,
- Хүүхдийн томуугийн эмчилгээний ЭМД-ын санхүүжилтэд хасалт хийхгүйгээр олгох
- СХДНЭ-ийн ЭМДС-аас авах авлага
- Эмнэлгийн хуучин байранд нэмэлт ор дэлгэхэд шаардлагатай засвар үйлчилгээний зардал
- Хүүхдийн тасагт CRRT бөөр үргэлжлүүлэн орлуулах аппарат, зөөврийн зүрхний эхо
- Хавдрын чиглэлээр 3 эмчийг багаар нь Турк улсад практик туршлагад сургахаар тус тус шийдвэрлэлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.