Нийгмийн

Засгийн газар "Century" бондоосоо 77 сая ам.долларыг худалдан авав

 Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондуудын өгөөж энэ онд бууралттай байсан бол “Century” бондын ханш өмнөх үеүдээс 8.6 хувиар өссөн байна. Үүнийг дагаад Монгол Улсын Засгийн газраас уг бондоосоо 77 орчим сая ам.долларыг нээлттэй зах зээлээс худалдан авчээ. Уг бонд нь Засгийн газраас гаргасан бусад бондуудаас харьцангуй бага ханштай.

"Century" бондын 500 сая ам.долларын өрийг 2027 онд барагдуулах төлөвлөгөөтэй байгаа. Бусад бондуудын тухайд, Хуралдай бондын эргэн төлөлтийг шинэ бонд гаргах замаар 5 жилээр хойшлуулсан. Номад, Гэрэгэ, Хүннү бондуудын өрийг мөн шат дараатай төлөгдөх хүлээлт Засгийн газрын урд бий. Бондын өгөөж сайжрахад Монгол Улсын төлбөрийн тэнцэл ашигтай, экспортын хувь хэмжээ нэмэгдэх гэсэн үндсэн суурь шалтгаанууд нөлөөлдөг билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button