ЭРҮҮЛ МЭНД

"ЭМДС-гийн XI, XII сарын мөнгийг урагш татаж хэрэглэсэн учир архаг хууч өвчний тусламжийг хойшлуулсан"

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас улсын эмнэлгүүдэд олгох зарим төрлийн санхүүжилтийг зогсоосон тул өнөөдрөөс /2024.11.21/ төлбөртэй үйлчилнэ гэх мэдэгдэл олны анхаарлыг татсан.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийж, тайлбарлалаа. Тодруулбал, "Зарим нэг эмнэлгүүдэд ЭМДЕГ-ын гэрээ нь хэтэрсэн нөхцөл байдал байгаа. Энэ эмнэлгүүдтэй хэлцлүүдийг хийж цаашдаа цаг үеийн нөхцөл байдал томуу, томуу төст өвчний үе эхэлж байгаа уялдуулж нэн шаардлагатай биш архаг хууч өвчнүүдийг хэвтэж эмчлүүлэхээс зайлсхийх чиглэл өгсөн.

Энэ дээр мэдээллийн буруу зөрүү ойлголт гарсан байх. Нэн шаардлагатай, яаралтай, хавдрын гэх мэт тусламж үйлчилгээ ямар нэгэн алдагдал, санхүүгийн эрсдэл үүсээгүй хэвийн үргэлжилж байгаа. Бид нар ЭМД-ын сан дээр өнгөрсөн хугацаанд зохицуулалт оруулж, сайдын багцын хэмнэлтүүдийг хийж сан руугаа төвлөрүүлж ажилласан. Тэгж байж 11, 12 дугаар сард яаралтай тусламж үйлчилгээ дээр доголдол үүсгэхгүй, санхүүгийн эрсдэл учруулахгүйгээр энэ оныг дуусгах боломж бүрдсэн байгаа. Мэдэгдэл гаргасан Монгол-Японы эмнэлэг дээр хэвийн үйл ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.

Мөн зарим эмнэлгүүд дээр санхүүжилт дууссан гэх асуудлаар "Бүх эмнэлэг эрүүл мэндийн даатгалын сантай. ЭМД-ын сан өөрөө хязгаарлагдмал хөрөнгөтай учир тэр хэмжээндээ багтаагаад бүх эмнэлгүүддээ тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ хийсэн. Гэтэл Монгол-Японы эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв зэрэг эмнэлгүүдэд гэрээний хэтрэлт болсон. Тэглээ гээд нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй.

Харин архаг хууч өвчин ялангуяа рашаан сувилал, архаг ядаргаа ч гэдэг юмуу ийм оношуудаар хэвтэж эмчлүүлэхийг гэрээнийхээ заалтын дагуу ирэх он руу шилжүүлж тусламж үйлчилгээ үзүүлэх зохицуулалт хийсэн. Томуугийн ид дэгдэлтийн үе эхэлж байгаа учраас халдвар авах тархах, эрсдэлтэй байдаг учир эдгээр үйлчилгээг дараа нь үзүүлэх зохицуулалтууд хийж байгаа.

ЭМЯ бодлого тодорхойлдог байгууллагын хувьд санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулж тодорхой шийдвэрүүдийг гаргаж бодлогын арга хэмжээнүүдээ авч ажиллах нь хууль ёсны ажил. ЭМД-ын санд 1,93 их наяд төгрөг төвлөрч байгаа. Тэрийг тухайн сар болгон хуваарилаад хэрэглэх ёстой бол 11, 12 сарынхыг урагш нь татаад зарцуулалт хийгдсэн учир өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой мөнгө бол 95 хувьтай яваа. Эргээд хуримтлал үүсэх тал дээр ноцтой доголдол үүсээгүй. Санхүүгийн зарцуулалтын хувьд эхний улиралд асуудал үүссэн. Ирэх жилээс санхүүгийн сахилга баттай байж, оновчтой зарцуулалт хийж явах ёстой гэсэн бодлоготой байна" гэж тайлбарлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 21, 2024 11:34

БАЯРТАЙ МИНИЙ САЙХАН МОНГОЛНУУД АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ ГЭДЭГ АНГИЛАЛД ХАЙРТАЙ ӨВӨӨ ЭМЭЭ ЭЭЖ ААВ НАР МИНЬ БАГТАНА БҮГДЭЭРЭЭ ИЙНХҮҮ ҮХЭЖ ДЭЭ.ТӨРИЙН ХАРАЛГАН БОДЛОГО ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ЗҮГЭЭР Л ЧИМЭЭГҮЙХЭН АЛААД ЭХЭЛЛЭЭ ЕЭ ЯАНАА ӨВӨӨ ТАТАЛДААД УНАЧИХЛАА ЭМЭЭ ДОРОО ШЭЭГЭЭД НҮД НЬ ГӨЛИЙЧЛӨӨ МАНАЙ ХОЁР Ч ЧАДРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЧЛОО ЭВИЙ ХӨӨРХИЙ МИНЬ ЯАНА ДАА ЯАНА

Зочин
Зочин
11 сар 21, 2024 12:46

Төрөөс ц�##�ин, урсг�##� зард�##�аа авч байж юун төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ гээд иргэдээ айлгаад байгаа юм бэ. Ийм хариуцлагагүй мэдэгдэл хийгээд байгаа эмнэлэгийн дарга нарт арга хэмжээ авах хэрэгтэй. Эмнэлгийнхэн хувь иргэдээс ямар их мөнгө авдаг билээ.

Зочин
Зочин
11 сар 21, 2024 13:18

ЮУ ГЭЭД СОЛИОРООД БАЙГАА ПЯЗДУ ВЭ ЭНЭ НОВШ ЯАЯ ГЭЭД БГААН

Зочин
Зочин
11 сар 21, 2024 23:12

Энэ яасан мэдрэл муутай засаг вэ,эмнэлгүүд мөнгөгүй байхад уул нүхлэнэ,пуужин хөөргөж сансарт гарна гэх,Хэнтийд хэдэн тэрбумаар газар доор нүх ухаж аэнч үзэхгүй музей хийсэн мөнгө,андлаоын хөшөө гэж цемент шавар зураад буулгаж хаясан мөнгөө төлөө,эмнэлэгт өгөе,энэ засаг яасан МЭДРЭЛ ЮМ БЭ,ОГЦОРООО

Зочин
Зочин
11 сар 21, 2024 23:14

ОДОО МОНГОЛЧУУД МААНЬ ЯМАРЧ НАЙДВАРГҮЙ БОЛЧЛОО ДОО,ЭХНЭЭСЭЭ ЭМЧИЛГЭЭГҮЙ ҮХЭЖ ЭХЭЛЭХ БОЛЛОО,ЯАНА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button