СПОРТ
Монголын шигшээ баг Хятадын багийн эсрэг өнөөдөр “UG Arena”-д тоглоно

Хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос зарласан билээ.
Тус бүрэлдэхүүн “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний 11 сарын тоглолтуудад оролцож буй. Манай шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн пүрэв гарагт Японы Уцуномия хотод тус улсын шигшээ багтай тоглосон. Тэд Япон улсын шигшээ багийн эсрэг ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн ч тоглолт 93-75-ын харьцаатайгаар хожигдсон юм.
Тэгвэл манай улсын шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 24-нд буюу өнөөдөр БНХАУ-ын багтай эх орондоо хийнэ. Тоглолт “UG Arena”-д болно.
Өргөтгөгсөн бүрэлдэхүүнд
- Б.Билгүүн
- О.Эрдэнэцогт
- М.Өлзий-Орших
- Т.Ууганбаяр
- Н.Батбаяр
- Б.Тулуй
- М.Баасандорж
- Ч.Ихбаяр
- О.Болор-Эрдэнэ
- А.Азбаяр
- Э.Энхбаясгалан
- Э.Саруул-Эрдэнэ
- Ч.Тэмүүлэн
- О.Мандахбаяр
- Г.Одбаяр
- Г.Балжинням
- Б.Энх-Амар
- Ч.Маргад нар багтаж буй.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Японыг бараагүй баг хятадын багийг дийлхэд хэцүүв Гэхдээ нутагтаа байгаа болохоор арай л дээр байхаа.