СПОРТ

Дотоодын чансаа нэмэх жүдогийн барилдаанд Г.Отгонцэцэг түрүүллээ

2020 оноос хойш жүдо бөхиын тэмцээнд ороогүй байсан ОУХМ Г.Отгонцэцэг дотоодын чансаа олгох тэмцээнд түрүүллээ.

Тодруулбал, Монгол Улсын жүдо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн жин тус бүрийн шилдэг зургаан бөхчүүдийн “Топ-6” тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо, нийт 14 жинд аваргаа тодруулах бөгөөд 19 байгууллагын 83 тамирчин өрсөлдлсөн байна.

Улмаар 48 кг-ын жинд Г.Отгонцэцэг ялж, чансаагаа нэмэгдүүлж, татамидаа эргэн ирлээ. Түүний хувьд Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын  Гавьяат тамирчин ОУХМ Галбадрахын Отгонцэцэг 2015 онд Казахстан улсын иргэншилд орж, олимп болон олон улсын тэмцээнд тус улсыг төлөөлөн оролцож байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гайхамшигтай байна. Баяр хүргэе!

Зочин
Зочин

Ясны жудо ч. Баяр хүргье...

Холбоотой мэдээ

Back to top button