МТЗ-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх БНХАУ-ын төрийн өмчит “China Railway Rolling Stock Corporation” (CRRC) компанийн төлөөлөгчтэй уулзлаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх өнөөдөр БНХАУ-ын төрийн өмчит “China Railway Rolling Stock Corporation” (CRRC) компанийн Юи Жихон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх нь энэ оны 9 сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан "Дэлхийн тогтвортой тээврийн форум" олон улсын хуралд оролцох үеэрээ “CRRC” компанийн удирдлагуудтай уулзсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар талууд Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах замаар цаашид тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов.
"CRRC" компани нь зөвхөн зүтгүүр, вагон болон төмөр замын машин механизм зэрэг төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний дэлхийд тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг төдийгүй өндөр хурдны галт тэрэг, метро үйлдвэрлэдэг томоохон компани юм.
Г.ОДГАРАГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.