СПОРТ

Чөлөөтийн бөхчүүд улсын начин Ө.Батзул агсныг дурсаж, түүний зураг бүхий футболкоор жигдэрлээ

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр буюу 12 дугаар сарын 15-ны өдөр болсон чөлөөт бөх болон жүдо бөхийн багийн халз барилдааны үеэр чөлөөтийн багийнхан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Өлзийсайханы Батзул агсны гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ. 

Урьд зүлэг ногоон дэвжээнээ зоригтой барилдаанаараа гайхуулж, наадамчин олондоо шагшигдаж явсан түүний эхнэр хүүгийн хамт Бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн байна.

Ингэхдээ халз барилдааны үеэр чөлөөтийн багийнхан улсын начин Ө.Батзул агсныг дурсаж, түүний зураг бүхий футболкоор жигдэрсэн байна. Тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн төрлөөр барилдахдаа Монгол Улсын аваргаар дөрвөнтөө тодорч, Азийн АШТ-д хоёр удаа мөнгөн медаль хүртсэн төдийгүй дэлхийн АШТ-ий V байрт шалгарсан шилдэг хүчтэн байжээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button