Байгаль орчин

Махны аюулгүй байдлыг шалгаж, хяналт хийлээ

Стандарт, хэмжил зүйн газраас 21 аймгийн СХЗХ-үүдэд тухайн аймагт түүхий махны хяналт шалгалтыг хийх чиглэл өгсөн. Тэгвэл энэхүү ажлыг Мал эмнэлгийн газартай хамтран аймгийн төвд үйл ажиллагаа эрхлэгч худалдааны төвүүдэд хийгдсэн байна.

Аймгийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн  шинжилгээнд хамрагдсан, жин хэмжээний зөрүү дутагдалгүй, эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд махны худалдаа эрхлэгчид болон худалдааны төвийн дэргэдэх хяналтын лабораториудыг хяналт шалгалтад хамрууллаа.

Бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалж буй мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн магадлан шинжилгээнд хамруулж, худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлтүүдийг эталон хэмжүүр ашиглан газар дээр нь шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 23, 2024 15:14

Хотод ,байрнуудын мах зардаг дэлгүүрүүдэд хян�##�т ш�##�г�##�т хийвэл таарна. Шинжилгээний бичиг нтр нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Хонины мах гэчхээд ямааны мах зараад л ,татсан мах нь гэж бөөн х�##�ьс хамж шимээд машиндчихна.Өөрсдөө татаж хийсэн дотор махан бууз гээд давс ихтэй хялгас ноостой холилдсон юм зарна.

Зочин
Зочин
12 сар 23, 2024 18:53

Энэ зөв шүү манайхаан махны худ�##�дагч хүүхэн доодохыхоо жийргийг сольчихоод гараа ч угаахгүй шууд махаа худ�##�даж байна.Махны худ�##�дагч авгай хүүхнүүдийн доодох ерөн үнэр танаргүй элдэв юм гоожихгүй байгааг л нягтлах хэрэгтэй найдваргүй улсууд шүү

Холбоотой мэдээ

Back to top button