ЭРҮҮЛ МЭНД

Менингит өвчин бүртгэгдсэн тул ХӨСҮТ-өөс анхааруулга гаргалаа

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /ХӨСҮТ/-өөс дараах анхааруулгыг гаргалаа.

Тодруулбал, бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тул эцэг эхчүүд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байгаарай.


0-5 насны хүүхдүүд уг халдвараар өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул цаг алдалгүй эмнэлэгт хандахыг онцоллоо. Менингококкийн халдвар авсан үед,

  • Гэнэт өндөр халуурах
  • Бөөлжих
  • Ядарч сульдах
  • Цочромтгой болох
  • Цусархаг тууралт гарах
  • Толгой үе мөчөөр өвдөх
  • Хоолонд дургүй болох шинж тэмдэг илэрнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button