З.Энхболд: Нүүрсний хэргээр яллах гээд чадаагүй болохоор Б.Энх-Амгаланд хамаатуулчихлаа. Би энэ хүнийг танихгүй

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2025.02.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж байна.
Шүүх хурлын үеэр З.Энхболд мэдүүлэг өгөв.
Тэрбээр, “Намайг нүүрсний хэргээр яллах гэж үзээд бүтээгүй. Энэ удаагийн хэрэг мөн 100 хувь улс төрийн хэрэг байна. Одоо намайг Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн гаргасан тушаалтай холбогдуулан яллах гэж оролдоод байгаа. Гэхдээ энэ нөхөд хоёр удаа ноцтой алдаа гаргасан. Байхгүй угийг байгаа гэж маргасаар байгаад намайг хэрэгт холбогдуулсан. Бас намайг замын эрх авдаг компанитай хамаарал бүхий гэж яриад байдаг. Намайг яллаж байгаа энэ хоёр улсын яллагч, прокурорын ярьдаг зүйл фейсбүүк дээр үндэслэсэн байдаг. Сошиал дээр З.Энхболд зам авдаг гэж 10 жилийн турш бичсэн. Тэдгээрийг энэ н.Энх-Эрдэнэ гэдэг прокурор цаасан дээр буулгаад надад тулгаад байдаг. Чи яагаад ес хоногийн дотор хэрэг үүсгэв. Хэн чамд нөлөөлөв. Б.Энх-Амгалан бид хоёр анх шүүх хурал дээр л танилцаж байсан. Зам тээврийн сайдын хэрэгт холбогдоод байгаа тушаалыг гаргах үед намайг хамт байсан, очсон гэх мэдээлэл хаана ч байхгүй. Хуулийн байгууллага нэг ч баримт олоогүй. Би энэ хүнийг танихгүй. Нөлөөлөөгүй. Тэр зам авсан гэх компани нь надтай хамааралтай биш. Энэ хоёр улсын яллагдагчийн ярьж байгаа бүх юм худлаа. Хамаарал бүхий гээд ямар нэг холбоос гаргаад хоёр хүнийг холбоод авч ирээд суулгачихвал монголын бүх дарга нар шоронд орно" гэлээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Танихгүй байж байгаад л таницчихдаг шүү ээ мэдэхгүй ямар л бол
шүүх шударга байж асуудлыг шийдэх байх их зөв хүн шиг байдаг5 толгойн ордыг ард түмэнд авч үлдсэн хүн биздээ