З.Энхболд: Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл нь Үндсэн хууль зөрчиж хууль өргөн барьсан явдал

АН-ын Хяналтын ерөнхий хорооны анхны хуралдааны болж, З.Энхболдыг даргаар сонголоо. Тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн талаар "Ерөнхийлөгч УИХ-ын талаар хууль санаачлах эрхгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулах үндэслэл нь 33.4-г зөрчиж хууль өргөн барьсан явдал юм" гэв.
Мөн тэрбээр "Үндсэн хуулийн 33-р зүйл бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн жагсаалт байдаг. Үүний 4-рт хууль санаачлах хүрээ хязгаар бий. Ерөнхийлөгчийн эрх хэмжээ давж өргөн барьсан энэ хуулийг УИХ хэлэлцэх нь Үндсэн хуулийн зөрчил рүү аваачна. Хэрэв УИХ-ын гишүүд уг хуулийш баталвал ҮХЦ-ийн шийдвэрээр эгүүлэн татах үр дагавартай. Ерөнхийлөгчийн хууль санаачлахгүйг Үндсэн хуульд оруулчихаад байхад хууль санаачилж байгаа бол санаатай зөрчил болж байгаа юм. УИХ үүнийг таслан зогсоох ёстой" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгч ер нь бол хууль санаачилах эрхтэй байлгүй яахав ээ . Зүгээр , хүрээ хязгаар нь ямар байдагюм бол ... ??? Энэ нөхөр чинь УИХ дарга ч байсан , Ер . тамгын газрын дарга ч байсан ҮНЭН байж мэдэх юм шүү . Гэвч МАН - д сандарсан үед нь тус болдог нэр хүндтэй - " өртөг " өндөртэй Д . Лүндээжанцан , Д. Ламзав \ АН . иргэн гэх\ , С . Нарангэрэл гээд ГАВЬЯАТ ХУУЛЬЧИД бий дээ , тэд ирэх эгзэгтэй өдрүүдэд дуугана биз ...
МУ-ын Үндсэн хууль
Хорин зургадугаар зүйл.
1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.
Гучин гуравдугаар зүйл.
4.Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.
МУ-ын Ерөнхийлөгчийн тухай хууль
12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
6.Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
МУ-ын Хууль тогтоомжийн тухай хууль
2 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
2.1.1."хууль санаачлагч" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийг;
2.1.2."хууль санаачлах эрх" гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн энэ хуулийн 2.1.1-д заасан этгээдээс мэргэжлийн түвшинд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг;
МУИХ-ын тухай хууль
36 дугаар зүйл.Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаар
36.3.Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална.
Эндээс харахад МУ-ын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн зүйл ер харагдахгүй байхын. Зүгээр УИХ-ын зарим гишүүдийн арьсаа хамгаалах гэсэн улс төрийн башир арга шивдээ...
Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.