Нийгэм мэдээ

10 аймгийн 30 сум цагаан зудтай байна

Зудын нөхцөл байдлын үнэлгээгээр 10 аймгийн 30 сум цагаан зудтай, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.

Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх нутгаар, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эсрдэлтэй үнэлэгджээ.

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад сум болон аймгийн нөөцийг гаргах ажиллагаа явагдаж байна. Малын хорогдлын тоо хэмжээ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад харьцангуй бага хувьтай гэж УОК-оос мэдээллээ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 12.1 мянган малчин өрхийн 5.2 сая толгой малтай отор нүүдэл хийн өвөлжиж байгаа аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button