СПОРТ

"The MongolZ" нөгөөдөр "Astralis" багийнхантай шөвгийн дөрвийн төлөө тоглоно

CS2-ын "PGL Cluj-Napoca 2025" тэмцээнийн плэй-оффын тоглолтууд энэ сарын 21-ны өдрөөс эхэлнэ. Плэй-оффын шатанд The MongolZ багийнхан Дани улсын Astralis багийнхантай учраа таарчээ.

Тэд энэ сарын 21 буюу баасан гарагт 19:00 цагаас тоглолтоо эхэлнэ.

Плэй-оффт учраа таарсан Astralis болон The MongolZ багийнхан өнгөрсөн жил IEM Katowice 2024 тэмцээнд мөн адил учраа таарч тоглож байсан багууд аж.

Тhe MongolZ багийнхан тус тэмцээнд хэрхэн, ямар амжилт үзүүлж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

Тэмцээнд оролцох 16 багийг дэлхийн чансааны дарааллаар шууд урьсан бөгөөд манай улсын "The MongolZ" баг уригдсан юм.

Тэд энэ сарын 14-ны өдөр Хойд америкийн "Complexity" багтай учраа таарч тоглолтоо эхлүүлсэн. Эхний map-ыг "Complexity" баг сонгож "Dust2" дээр тоглолтоо эхлүүлж 13:7 гэсэн харьцаатайгаар "The MongoZ" тэргүүлсэн. Харин хоёр дахь map-ыг "The MongolZ" хамгийн сайн тоглодог "Ancient" map-аар эхлүүлсэн. Тус хэсэгт 13:7 гэсэн харьцаатайгаар тэргүүлж эхний хожлоо авсан.

PGL Cluj-Napoca 2025 тэмцээний аялал нь ийнхүү үргэлжилж тэд хоёрдугаар сарын 15-ний өдөр Америкийн "Wildcard" багтай учраа таарсан. Тоглолтын эхний map-ыг "Wildcard" багийнхан сонгож "Inferno" дээр эхлүүлсэн. Энэхүү тоглолт гал халуун халуун өрсөлдөөнтэй үргэлжилж хоёр баг хоёр удаа "Overtime" гаргаж, эцэст нь "The MongolZ" 19:16 онооны харьцаатайгаар тоглолтыг тэргүүлж эхэлсэн.

Харин хоёр дахь map-ыг дүрэм ёсоор "The MongolZ" сонгож "Ancient" дээр тоглолтыг үргэлжлүүлсэн. "Ancient" map дээр 13:10 гэсэн харьцаатайгаар "The MongolZ" хожлоо авсан.

Ингэснээрээ тэд 2:0 гэсэн үзүүлэлттэй болсон юм. Тэмцээний хэсгийн шат швейцар системээр болох ба хамгийн түрүүлж гурав хожсон найман баг плэй-офф шатанд шалгарах дүрэмтэй. Мөн финалын тоглолтоос бусад бүх тоглолт Bo3 журмаар зохиогдож байна.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны шөнийн 01:00 цагт Бразилын "paiN" багтай The MongolZ учраа таарсан. Тэд эхний map-ыг “Inferno” дээр эхлүүлж, нэг Overtime гаргаснаар The MongolZ 16:13 онооны харьцаатайгаар тэргүүлж эхэлсэн.

Харин тоглолтын хоёр дахь хэсэг “Dust-2” дээр үргэлжилж, “paiN” баг 16:14 гэсэн дүнгээр тоглолтод тэргүүлэв. Ингэснээр хоёр багийн тулаан “Mirage” дээр үргэлжилж The MongolZ 13:08 оноогоор тоглолтыг тэргүүлж, плэй-оффт шалгарсан аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button