Top StoriesЭРҮҮЛ МЭНД

Д.Оюунжаргал: Махан хоолны араас сүүтэй цай уух нь аль ч насныхны төмрийн шимэгдэлтэд муугаар нөлөөлдөг

Сар шинийн баяртай холбогдуулан хэрхэн хэтрүүлэлгүй идэх вэ, ямар хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор идэж болохгүй вэ, гэх сэдвийн дор НЭМҮТ-ийн Хоол судлал хүнсний аюулгүй байдал албаны ажилтан Д.Оюунжаргалтай ярилцлаа.

-Юун түрүүнд сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан зөв зохистой хооллолтын талаар яриагаа эхэлье?

-Зөв зохистой хооллолт гэдэг нь тухайн хүн өөрийн бие махбод эрүүл мэндийн байдал насанд тааруулж, хооллоно. Дараад нь бидний идэж буй хоол хүнсний нэмэлт бодисууд дэс дараалалтайгаар хэрэглэгдэж байгаа эсэхээс шалтгаалдаг. Түүнээс биш ганцхан хүнсний бүтээгдэхүүнээр хооллоод байвал тэр нь эрүүл хооллолт биш юм аа.

Ер нь тухайн хүний нас, хүйс, ажил хөдөлмөр, амьдарч буй орчин, газарзүйн онцлогт нь таарсан, хоногийн хоолны илчлэг шим тэжээлд нь хүрсэн, эрүүл мэндэд шаардлагатай бодисыг зохистой харьцаагаар агуулсан хоол хүнсийг хоногийн турш зөв хуваарилж хэрэглэхийг зохистой хооллолт гэнэ.

-Cар шинийн баярын цөөхөн хэдэн хоногт хүмүүс хэвийн хэмжээнээсээ хэтрүүлэн идэх тохиолдол байдаг. Энэ нь буцаад хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Манай улсад Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тушаалаар “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодисын зөвлөмж хэмжээ”-г тогтоосон байдаг. Үүнд насны ангилал болон хүйс тус бүрээр хоногт авбал зохих илчлэгийн хэмжээг заасан байгаа.

Жишээ нь сургуулийн насны буюу 11-14 насны эрэгтэй хүүхэд 2500ккал, эмэгтэй хүүхэд 2170ккал, насанд хүрсэн 18-29 настай эрэгтэй хүн 2400ккал, эмэгтэй хүн 1990ккал илчлэгийг хоногт авбал зохимжтой гэсэн байдаг.

Гэхдээ энэ дүн бол маш өндөр тоо. Тиймээс дундажлаад хүн өдөрт 1200-1500 ккал илчлэг авах хэрэгтэй.

Тэгэхээр хоногт дөрвөн удаа хооллохыг хамгийн зохистой гэж үздэг. Мөн хооллолтын хоорондын зай дөрвөн цаг байвал зохино. Хоногт авах илчлэгийн 25 хувийг өглөө, 15 хувийг бага үдэд, 35 хувийг үдэд, 25 хувийг орой гэж хуваарилах нь хоол хүнсний шим тэжээл бүрэн шингэх боломж олгодог байна.

-Тэжээллэг чанар багатай хоол хүнсэнд нь ямар хүнсний бүтээгдэхүүн ордог вэ?

-Хамгийн түрүүнд чихрийн агууламж өндөр амттан илчлэг өндөртэйд тооцогддог. Дараагаар нь шарсан, хуурсан, тос ихтэй, тэр дундаа майонезоор амталсан хоолнууд асар их илчлэгтэй байдаг. Дээрээс нь архи. Архи бол тэжээллэг чанаргүй. Амттан ч гэсэн шим тэжээл, нүүрс усгүй.

-Сар шинийн баяраар бууз, салат хольж идчихээд дараад нь хүйтэн хийжүүлсэн ундаа болон архи ууж, ходоодон дахь хоолоо задална гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр дээрх зүйлсийг хэрэглэснээр ходоодон дахь хоол хүнс задардаг гэж үү?

-Уламжлалт баяр болох гэж байна. Энэ баярт зориулж бид хоол хүнс бэлтгэдэг. Тиймээс бид "Та хоёр бууз идээрэй" гэж зөвлөж чадахгүй. Гагцхүү хувь хүн өөрөө хоолоо өөртөө тааруулж хэрэглэх хэрэгтэй. Хэмжээ хязгаараа бодож, хоол хүнсээ тааруулах л хэрэгтэй.

Дундаж хэмжээтэй нэг бууз ойролцоогоор 120-150 ккал агуулсан байдаг. Үүнээс бодоход өдрийн нормын хэмжээг тааруулах, мөн хэдийг идэж, байж танд таарч байна. Түүнийгээ сонгож хэрэглэх хэрэгтэй. Мэдээж бууз бол гурилтай, махтай асар өндөр илчлэгтэй, уураглаг хүнс.

Нийслэл салат бол өнөөх майонез орж байгаа. Мөн төмсний хольцтой учир хэр их хэмжээтэй идэх вэ, үүн дээрээ анхаарах хэрэгтэй. 100 грамм салатанд ойролцоогоор 400 орчим ккал агуулагдаж байгаа. Ингээд тооцоод үзэхээр сар шинийн баярын өдрүүдэд хэдий хэрг хэмжээний хоол хүнс хэрэглэвэл зохистой вэ, гэсэн ерөнхий дүр зураг хүн бүрд бууж байгаа байх. Ерөнхийдөө маш багаар идэх хэрэгтэй. Баярын өдрүүдэд олон юм холигддог. Энэ нь өнөөх л нэг гэдэс дотор, нойр булчирхайд муугаар нөлөөлөх, өвдөх сэдэл өгөх үйл явц шүү. Үүнийг сайн анхааруулмаар байна. Хийжүүлсэн сахарлаг ундаа уугаад хоол хүнс задарна гэсэн ойлголт байхгүй. Дэлгүүрийн лангуун дээр өрөгдсөн байх чихрийн агууламж өндөртэй, ундаа уснаас аль болох татгалзах хэрэгтэй. Хоол шингээхгүй учраас хэрэглээнээсээ хасчихад болно. Харин оронд нь аньс болон чацарганы шүүс, ус сайн уух хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд хоололт дээрээ харьцангүй их анхаардаг болсон. Гэсэн хэдий ч хүүхдийн чихрийн хэрэглээ болон хийжүүлсэн ундааны хэрэглээнд төдийлөн сайн анхаарч чаддаггүй. Тиймээс айлд ороод хүүхдэдээ ундаа уулгах уу, ус өгөх үү гэдгээ сайтар бодох хэрэгтэй.

-Угтаа бол сүү, мах хоёрыг зэрэгцүүлж, хэрэглэж болдоггүй. Гэхдээ уламжлалт ганц баяраар "Мах битгий ид, цай битгий уу" гэж хэлэх боломжгүй байдаг-

-Хоол хэтрүүлэн идсэн тохиолдолд хүний бие хэдий хэр хугацааг зарцуулж, бүрэн шингээдэг вэ?

-Хүний ходоодонд орсон хоол 3.5-4 цаг болоод шимэгдээд шингэж эхэлнэ. Мөн 18:00 цагаас өмнө аль болох хүнд хоол идэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ унтахаас өмнө хоёр цагийн дотор багахан хөнгөн хүнсний бүтээгдэхүүн идэх нь зохистой байдаг.

-Ихэнхдээ  18:00 цагаас хойш хоол идэхгүй байхыг зөвлөдөг. Та ч мөн адил дээрх зөвлөгөөг бидэнд өглөө. Энэ нь ямар үндэслэлтэй байдаг вэ?

-18 цагаас хойш хоол хүнсийг хэрэглэж болохгүй гэдэг нь учир дутагдалтай. Хүний ходоод оройн болон шөнийн цагаар шүүс ялгаруулах үйл ажиллагаагаа нь бүрэн зогсоодоггүй, бага зэргийн удаашралтай ажилласаар байдаг. Ходоодны шүүс нь өөртөө давсны хүчил, цөс, цөсний хүчил, нойр булчирхайн шүүс зэргийг агуулдаг. Эдгээрийн дотор трипсин агуулагдах учир хоосон байгаа ходоод, 12 нугалаа гэдэсний салст бүрхүүлийг цочроох, гэмтээх зэргээр өөрийгөө иддэг. Иймд унтахаасаа өмнө хоёр цагийн өмнө бага зэргийн хүнс, ногооны төрөл идэх нь зүйтэй

-Хүнд хоол идсэний дараа ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл, шингэлт хурдсах вэ?

-Ногоон ногоо гэж хүмүүс ярьдаг даа. Тийм хүнсээр баялаг салат болон зууш идэх нь хоолны шингэцэнд асар сайнаар нөлөөлдөг.

Сүүлийн үед айлууд буузаа янз бүрийн хольцтой хийдэг болсон бор гурилтай, байцайтай гэх мэт. Бор гурил бол тэр чигтээ эслэг, байцай бол мөн адил эслэг ихтэй. Тэгэхээр аль болох ногоон ногоо болон эслэг өндөртэй хүнсийг "Их махны жагсаалтаас хасах хэрэгтэй.

-Ярилцлага эхэлснээс хойш эслэгийн талаар нэлээн дурдлаа. Эслэг гэж яг юу юм бэ?

-Хүнсний ислэгүүд нь ургамлын гаралтай, тэдгээрийн үндсэн төлөөлөгчид нь целлюлоза, гемицеллюлоза, пектин, лигнин юм. Хоол хүнсэнд ислэг дутагдахад чихрийн шижин, судас хатуурах, цөс чулуужих өвчин, зүрхний өвчин ба хорт хавдар ч үүсдэг. Хүнсний ислэг нь өөртөө химийн хорт бодисуудыг их хэмжээгээр шингээх ба түүнчлэн канцеро-хавдар үүсгэгчийг шингээх ач холбогдолтой.

Ислэг нь гэдсэнд чийг, шингэнийг барьж тогтоосноор хүнсний үлдэгдэлтэй нийлж бөөрөнхий хэсгийг бий болгон энэ нь гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэдэг. Хүнсний ислэгийн давуу тал цөс хөөх үйлчилгээтэй, тэр дундаа өтгөн  хатахад ихээхэн нэмэртэй.

Хүнсний ислэг нь үр тарианы хивэгт 6 хувь целлюлоз, 24 хувь гемицеллюлоз ба 4 хувь лигнин агуулдаг. Үр тариа, шошны хальсанд их хэмжээтэй байдаг ба хоногийн хэрэгцээ ойролцоогоор 25 гр-аас багагүй байдаг.

-Хоорондоо харшиж, хамт байхдаа зохицдоггүй хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг уу?

-Байлгүй яах вэ. Сүү, мах хоёрыг хамтад нь хэрэглэж болдоггүй л гэдэг. Гэхдээ цөөн тооны уламжлалт баяр ёслолоор цайгаа ууж, махаа идэхээс өөр сонголтгүй. Нэмэлтээр дурдахад, махан хоолны араас сүүтэй цай, бүлээн цай гэх мэт зүйлч уух нь аль ч наснханд төмрийн шимэгдэлтэд муугаар нөлөөлдөг. Тиймээс дээр хэлсэнчлэн витамин С агуулсан жимсний шүүс болон ус уух хэрэгтэй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
72 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 25, 2025 09:02

Төмөр их байх муу. Сүүтэй цай ууж байх нь зөв юм бн

Lamjav
Lamjav
2 сар 25, 2025 09:39

mongolchuud ue udamaaraamahaa idej , suutei tsaigaa uusaar irsen ym shuu ! orchin ueiinhen har tsai , gofiigoo gudarch bh n hamaagui , dur durandaa gej bdg shuu ! huuhee .

Зочин
Зочин
2 сар 25, 2025 11:00

ЭНЭ ЕРӨӨСӨӨ МОНГОЛ АХУЙГ БИДНЭЭС ХОЛДУУЛАХ ХОРОН БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙНА ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ЦАГААН САРААР АЙЛД ЗОЛГОЛТООР ОЧИХОД ЧИНИЙХЭЭР БОЛ ХАР ЦАЙ АЯГАЛАХ ЮМ УУ? ТҮЙ МАЙ ЭРГҮҮ МИНЬ ӨӨРӨӨ Л ӨӨРИЙГӨӨ ХИЧЭЭ.ИДЭЖ УУХАА БИД ШИЙДЭХ ЭРХТЭЙ БИЗ ДЭЭ? АЛЬ БОЛОХ ӨӨХ ОГТОЛЖ ШҮҮСЛЭГ БУУЗЫГ АМТАРХАН ИДЭЖ АХИУХАН АРХИА УУГААД ЯВАХАД БОЛНОО.ОДОО ЦАГИЙН ХӨЛ НЬ СОЛБИЖ ХАРЦ НЬ СҮҮМИЙСЭН ЦОНХИГОР ЦАРАЙТАЙ ҮЛЭЭХЭД УНАХААР БОЛЦОРСОН ОХИД ХӨВГҮҮДЭД ҮҮНИЙГЭЭ ХЭЛМОЙ ШАРСАН ТАХИАНЫ МАХ ИДЭЖ ХИЙЖҮҮЛСЭН УНДААГААР УГЖУУЛЖ ӨГСӨН ОРЧИН ЦАГИЙН ЗАЛУУС БҮДРЭХЭЭРЭЭ ХӨЛ ГАР НЬ ХУГАРЧ БАЙНА ҮҮНИЙГ Л АНХААР.МОНГОЛЧУУДАА БУУЗ МАХАА АХИУХАН ИДЭЖ ТОС ХӨВСӨН СҮҮТЭЙ ЦАЙГАА УУГААРАЙ ЭЦЭГ ӨВГӨД МИНЬ ИНГЭЖ Л ИРСЭН БИД Ч ГЭСЭН ИНГЭНЭ ИЙМ ЭРГҮҮ БАЛАЙ ЗӨВЛӨЛГӨӨГ БҮҮ ДАГААРАЙ

Зочин
Зочин
2 сар 27, 2025 10:25
Reply to  Зочин

tarhinii turaal yumaa ta

Зочин
Зочин
2 сар 26, 2025 19:17
Reply to  Зочин

Энэ нэгОюунжарг�##� гэдэг Хятадын эрлийз гараад ирлээ. Монгол хүн махаа идээл сүүтэй цайгаа уугаад 2мянган жил амьдарч байгаа байх шүү. Махаа идэхгүй сүүтэй цайгаа уухгүй байв�##� яг өөрийн чинь хэлснээр сүүмийсэн юмнууд л болоод байна. Монголчуудыг доромжилж байна. Юу гээч их мэдэгч гараад ирэв. Европын ганц ном олж уншсан юм байхдаа чааваас...

Зочин
Зочин
2 сар 26, 2025 13:00
Reply to  Зочин

Чи буруугаар ойлгож байна. Ирсэн кочинд хар цай аяг�##�ахгүй, сүүтэй цайгаа өгнө, бууз, махан хүнс идсэний дараа сүүтэй цайг нэмж өгөхгүй байх хэрэгтэй. Бууз идсэний дараа цай уух уу?гээд л нэмж аяг�##�даг зангаа либольёихвол боллоо. Цаашдаа ч өөрсдөө энэ санааг амьдр�##�даа хэрэгжүүлж, заншв�##� олон төрлийн өвчин тусахгүй.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 18:34
Reply to  Зочин

Чи өөрийнхөөрөө л гудар

Иргэн хүн
Иргэн хүн
2 сар 26, 2025 08:11
Reply to  Зочин

Чи тэгээд дураараа гудраач дээ

Зочин
Зочин
2 сар 25, 2025 11:06

Америк европ гээд л өндөр хөгжилтэй улсууд хүртэл мах сүү хольсон хоол идээд зүгээр л бн монголчууд бүх насаараа л буузаа идээд сүүтэй цай уугаад зүгээр л бн хиамаа ч зүгээр л идэж бн монголчууд бүр солиорчээ

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
2 сар 25, 2025 20:56
Reply to  Зочин

Дээр үеэс л мах хөшиглөөд сүүтэй цайтай уугаад л ирсэн дээ.60-70 жил идэж уулаа.банштай цай гээд уусаар л бнадаа

Зочин
Зочин
2 сар 26, 2025 13:02

Дээр үеэс, өвгөд хөгшид ингэж идэж ууж ирсэн учраас л ихэнх нь ходоодны өмөн үү өвчнөөр насан өөд болцгоодог байж дээ. Ум ма ни бад мэ хум.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 18:36
Reply to  Зочин

Манай ижий аав лав л жамаараа бурхан болсон. Ходоодны өмөн үү байтугай ходоод нь ч өвддөггүй байсан. Насаараа сүүтэй цай махаа идсээр 90 наслаад бурханы орондоо буцсан за

Зочин
Зочин
2 сар 25, 2025 13:18

Онол их ярих манай эмч нар

Зочин
Зочин
3 сар 5, 2025 23:22
Reply to  Зочин

Онол мэддэг монгол эмч бараг л байхгүй шүү

Зочин
Зочин
2 сар 25, 2025 13:48

Юу гээд худлаа шаагаад бдаг юм бэ? Албаар бусад улсын хор хоол шарах гэсэн бузарууд уу? Х�##�уун орны хоол унд Сэрүүн газрын хүмүүст зохихгүй гэж мэдсээр байж �##�баар ард иргэдийг хорлох бодлого ярьдаг Хоол зүйч нэртэй Дуракуудыг �######�уулмаар бгаам. Нэг дурак Бантан муу гэж хуцаж бсан биз дээ.

Зочин
Зочин
2 сар 25, 2025 14:48

zass

Зочин
Зочин
2 сар 25, 2025 14:49

shaagaal ovgodoo muulaad

Иргэн
Иргэн
2 сар 25, 2025 17:03

Монгол улсад хааных ямар хүмүүс ирчихээд юу сурт�##�чилахад байгааг ойлгохгүй болоо!!! Сүүлдээ идэх юм ч олдохгүй, иддэг юм нь ч олон боллоо шүү яаанаа!!!

Зочин
Зочин
2 сар 26, 2025 00:38

Манайхны иддэг мах төмөр ихтэй , төмөр ихдэх элгэнд муу л гэдэш

МҮОНТ эсэргүүцэгч
МҮОНТ эсэргүүцэгч
2 сар 26, 2025 02:49

Ийм элий юм ярьж бхаасаа ичдэг ч болоосой. Манай орон эрс тэс сэрүүн уур амьсг�##�тай. Тэрэндээ зохицсон хоол хүнстэй. Тэр дотроо мах, сүү 2 эртнээс хэрэглэж ирсэн хоол хүнс ш дээ. Хольж идэж болохгүй гэж юугаа солиороно вэ?

Монгол хүн
Монгол хүн
2 сар 26, 2025 02:54

Ингэж дураараа хамрын дор хагархай гэдэг шиг бурж болохгүй шүү. Мах сүүг хольж идсээр өдийг хүрлээ. Лав л муудсан юм �##�га. Харин ч эрүүл чийрэг байна. Ийм элий юм яриад сууж бхаасаа ичээсэй

Монгол хүн
Монгол хүн
2 сар 26, 2025 02:57

Энэ сэтгүүлч ч гэсэн ийм худлаа мэдээллийг тарааж болохгүй ш дээ

Зочин
Зочин
2 сар 26, 2025 05:03

Бас нэг их мэдэгч Чөтгөрдөөд эхлэв
Энэ Монгол биш шүү

Зочин
Зочин
2 сар 26, 2025 07:56

Z##lachee atsaa bagaasaa suutei tsai buuz hoyroo idlee zugeerel baindag odoo uyd taarsan ym bolgono muu gedeg bolje

Zochin
Zochin
2 сар 26, 2025 08:07

Iim balaa yum yarij bhaar bas iim balaa yum niitlej bha bolimoor yumdaa mongol hun suutei tsai mah 2 oos bolih yumuu esvel ali negin heregleh yumuu uuruul tgj uzdee udahguu tsagaan sar naadam gj buruu bayr gh yum bn

Зочин баярлалаа зөвлөгөө өгсөнд
Зочин баярлалаа зөвлөгөө өгсөнд
2 сар 26, 2025 08:11

Зочин

Иргэн
Иргэн
2 сар 26, 2025 08:16

Энэ хүн чинь хаанахын сурга�##�ыг айлдаад бнаа. Мах сүү 2 хоорондоо харшдаг ч гэх шиг элийрээд. Эрс тэрс уур амьсг�##�тай оронд хэдэн мянганаар м�##�аа м�##�лаад сүү, махаар нь хооллоод ирсэн нүүдэлчин монголчууд дэлхийг байлдан дагуулах эрч хүч, суу ухааныг энэ уламжл�##�т хоол хүнснээсээ авч бсан юм. Өдөрт 4 удаа хооллох ч гэх шиг. Тэр цаг зав нь хаана бна. Соц үед өдөрт 3 удаа хооллоод өлбөрсөнгүй, харин ч одоо хүртэл гэрэл дулаан өгч бгаа цах.н станцууд, амьдарч бгаа орон сууцны хорооллуудыг барьж бгуулсан. Гурил ногоог �##�ь 1950-60 аад оноос ЗХУ н буц�##�тгүй тусламжаар тарьж ургуулж сураад т�##�х, сүү, цагаан идээний зэрэг хүнсний үйлдв.тэй болоод, төрөл бүрийн ногоотой хоолнуудыг хийгээд сурчихсан зөв хэрэглээтэй эрүүл саруул амьдарч бсан юм шүү. Одооных шиг хавдар, зүрх судас гээд элдвийн өвчнүүд бхгүй эрүүл саруул бсан. Цагаан сараар олон айлаар зочлох золгохдоо мэдээж амсах төдий идэж, ёслох төдий уухаа одооны хүмүүс мэддэг болсон. Үүн дээр л анхааруулж хэлмээр юм. Түүнээс уламжл�##�т хоол хүнснээс нь с�##�гах зорилгоор гадны хооллох дэглэм битгий заа. Харин ч элдвийн амтлагчууд, ойр ойрхон олон хооллох ходоод гэдсэнд сайнгүй. Ер нь хүн өдөрт 3 удаа хооллодог биз дээ.

Zch
Zch
2 сар 26, 2025 08:29

Mongolchuud mahaa idej,suutei tsaigaa
uusaar 1000 jil amidarsaar irsen..

Боллр
Боллр
2 сар 26, 2025 09:04

махны араа сүү уух нь төмрийн илүүдлээс сэргийлдэг гэсэн

'''
'''
2 сар 26, 2025 09:10

Зсссс

иргэн
иргэн
2 сар 26, 2025 09:36

ХЯУДЛАА МЭДЭМХИЙРЭГЧИД.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 10:35

Цагаан сараар хар цай ууна гэж байх уу б�##�айраад бай

Зочин
Зочин
2 сар 26, 2025 10:38

Махан хоол сүүтэй цайг хольж идэх нь угаасаа буруу бас заваан шүү дээ. Ихэнх Монголчууд тэр аяараа буруу хооллодог. Тэрийгээ уламжл�##� гэж боддог. Тэгээд амархан хөгширч эрт үхдэг ард түмэн.
Хооллолтын т�##�аар яриа сурв�##�жлага мэдээ мэдээлэл үе үе оруулж байх нь зөв шүү.
Баярл�##�аа ????.

Зочин76
Зочин76
3 сар 4, 2025 08:54
Reply to  Зочин

Заваан гэж хэлээд зөв хооллолтынхоо үнэ цэнийг үгүй хийх юм даа.
Үндэслэлтэй тайлбараа сайхан хэлээд өгөх хэрэгтэй байна.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 10:44

Монголчууд мах их иддэгээс төмрийн илүүдэлтэй. Тийм болохоор харин ч хэрэгтэй гэж ойлгож болох уу

Зочин
Зочин
2 сар 26, 2025 10:57

Zochiniihoo neriig zuv bich l dee.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 10:57

Zochiniihoo neriig zuv bich ldee

Зочин
Зочин
2 сар 26, 2025 12:22

Заа худлаа бураад бай ,шинжилэх олигтой багжгүй юм байж хэлэн мянган жил идээд ирсэн юм гень нь таньдаг болчихсон шүү харин тэр бөөр шиг том том гүзээлзэгнээс эхлээд олон хөгийн хүнс био юмнуудыг миний гень таньдаггүй ээ чацаг �##�дана бөөлж нө дотор муухайрна бие суларна з�##�хуу хүргэнэ нойр хүргэнэ мартаж санах нь олон боллоо ,хятадын жимснүүдийг хойд сэлэнгийнхний жимстэй хамт амсаад үзээрэй .

Тогооч
Тогооч
2 сар 26, 2025 12:24

Хоёрхон хоног сүүтэй цай махаар даруулаад төмөргүй болно ч гэж юу байхав.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 12:56

Сайн уу? Үнэтэй зөвлөгөө өгсөнд их баярл�##�аа.
Хагасыг нь ч гэсэн хэрэгжүүлнэ эн. Сайхан шинэлээрэй.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 13:08

Дээр үеэс цагаан сарыг нэгдэлчдийн баяр гэдэг байсан. Энэ нь зөв байжээ. Нэгдэлчидихонины ууц тавьдаг. Яагаад гэвэл, м�##� сүргээрээ баян учраас. Хонгороо баян бол хонины ууцнаас хамгийн сайн, өөх мах ихтэйг тавина, үхэр сүргээрээ баян нь үхрийн өвчүү тавьдаг заншилтай байсан. Одоо үед, ялангуяа хотынхон юугаараа баян түүнийгээ идээний дээж болгон тавих ёстой. Зарим айл муур, нохой ихтэй байдаг. Иймд нохой ба муурны ууц тавих шаардлага гарах нь. Иймд ууц гэж хуйлрахгзйгээр хонины чанасан өрөөл мах тавьж болно шүү дээ.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 13:18

за насөараа л тэгж уулаа битгий тэгж хачин зүйл яриад бай ...Чи өөрөө тэгж идэхгүй л бна биз..

Зочин
Зочин
2 сар 26, 2025 13:50

Мах сүүтэй цай 2 хэзээнээс манай ард түмний идээ ундаа байсан цаашид ч байх болно Ямх мэдлэгтээнүүд юу ч ярьж магадгүй Хоорондоо зохицохгүй гэсэн батлагдсан ямар суд�##�гаа шинжилгээ байгаа юм

Донгод хэрээ!!!!
Донгод хэрээ!!!!
2 сар 26, 2025 14:01

Сүү, мах 2-ыг хольж хэрэглэж болдоггүй гэнэ үү??? Чи монгол хүн мөн үү???? Зүгээр гадаад ном орчуулснаа, эсвэл нэг "багшинцар"-аас сонссоноо энд доносоод байна уу???? Бидний өвөг дээдэс юу идэж, ууж амьдарцгааж байсан юм бол????? Тэднийг богино нас�##�даг байсан гэх үү???? Одооны з�##�уусаас л илүү урт нас�##�цгаасан байх шүү!!!!

Зочиняадаг янхан бэ
Зочиняадаг янхан бэ
2 сар 26, 2025 15:50

За хуцаад бграй
Та нараас өмнө монгол түмэн сүүтэй
Цай махаа идсээр өдөрийн өл
Даадаг шүү

ЗочинҮнэнийг хэлэгч
ЗочинҮнэнийг хэлэгч
2 сар 26, 2025 18:33

Монголчууд махнаас өөр сонголт байгаагүй. Аль ч цаг үед хэзээ ногоо жимс идэж сүйд болж байлаа. Мах голдуу иддэг бсн болохоор сүүтэй цайгаа ууж төмрийн илүүдлээс сэргийлж бсн байна.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 18:46

Бүхэл мах чанаж идчихээд , маргааш өглөө нь үлдсэнийг нь томхон аяганд хөшиглөөд шинэхэн чанасан сүүтэй цайгаа хийж байгаад идэхэд мөн ч сайхан шүү, бас болохгүй болчихсон уу???... Сайхан цуйвандчихаад , өглөө нь мах ихтэй цуйван дээрээ сүүтэй цайгаа хийгээд идэхэд бас л сайхан шүү, тэгсэн чинь бас болохгүй болчихсон уу??? - одоо идэж уух ч зүйл олдохоо байлаа , яая даа байз........

Зочин
Зочин
2 сар 26, 2025 20:02

Монголчууд хэнээр ч за�##�гуулахгүй олон зуун жил хэзээ нь юугаа идэхээ мэдээд ирсэн дэлхийд бхгүй хоолны соёлтой хүмүүс шүү

Зочин
Зочин
2 сар 26, 2025 20:05

газтай ундаа чихэр жимсээ амтангаа бага хэрэгэл
Бэлчээрийн м�##� бол олон төрөлийн эмийн ургам�##� идэж байгаа Мах сүү бол ориг нь шүү гэхдээ тохируулж идэх хэрэгтэй шүү

Nyamaa
Nyamaa
2 сар 27, 2025 03:16

Suutei tsai uumaar bn us uugaad hog yumaa

зочин
зочин
2 сар 27, 2025 07:39

Эргүү минь эртны хөншчүүл үхээд байх нь яасан юм.Б�##�айрсан юм чи

Зочин
Зочин
2 сар 27, 2025 07:44

Эргүү б�##�ай хужаа авгай чи л өөрөө тэр өт хорхой өмхий ногоогоо ид хэдэн зуун мянган жил идээд болоод ирсэн мах сүү шүү монгол юм бүхнийг муу гэж хужаагийн баасаа сайн гэх нүү эргүү ац чинь

Зочин
Зочин
2 сар 27, 2025 09:42

Тэгвэл КОЛАгаа л ууж байя..... эсвэл цайгаа уучихаад мах идчихээд горойгоод л байж байя....

Зочин
Зочин
2 сар 27, 2025 09:49

Эрүүл мэндийн с�##�барынхан 300000 гаруй нүхэн жорлон, утаат зуухнууд хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж байгааг яагаад ярихгүй байнаа.
Яасан бэ нөгөө Эрүүл Монгол иргэд!!!!
Улсын үндэс Эрүүл иргэн .....!

Уншигч
Уншигч
2 сар 27, 2025 10:07

Банштай цайг ядаргаанд сайн гэдэг болохгүй хоолны нэг болж таарах нь

Уншигч
Уншигч
2 сар 27, 2025 10:09

Сүүтэй цай ,мах идээд ходоод нойр булчирхай элэгний асууд�##�тай бүгд шахуу

Зөнөг авгөн
Зөнөг авгөн
2 сар 27, 2025 12:17

Хуцаж байгаа юм шүү! Хэдэн мянган жил өвгөд дээдсээс минь өвлөгдөж ирсэн идээ ундааг энэ муу янтгар хүүхэнд үгүйсгэх эрх хэн олгосон вэ!

Оюун
Оюун
2 сар 27, 2025 12:46

Зохистой хэрэглээ нь 2 цагийн зайтай гэж уншсан

Лхагвасүрэн
Лхагвасүрэн
2 сар 27, 2025 12:52

Хэн нэгэн зөвлөгөө өгөөд өнгөрөө л биздээ. Юунд ингэж бухимдаад бүдүүлэг үг бичээд байдаг юм бэ? Олон нийтийн сүлжээнд жаахан соёлтой байлдаа!!!

Баясук
Баясук
2 сар 27, 2025 18:47

Мах сүү өөх тос нэг л үйлдвэрээс гардаг учир хэзээ ч хоорондоо харшлахгүй бас л мэднэ гэхэд арай мэдлэгтэй дайсан нуу өөрөө хө.

Холбоотой мэдээ

Back to top button