СПОРТ
Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ

Сагсан бөмбөгийн ОУХМ Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. Тэрбээр, саяхан шигшээ багаас зодог тайлна гэдгээ олон нийтэд мэдэгдсэн.
Мэргэжлийн сагсан бөмбөг Монголд хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг.
Б.Билгүүн БНСУ-ын Дэжин ахлах сургуульд суралцаж байхдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхлэн мэргэжлийн тамирчин болох эхэллээ тавьсан. Түүнд 2007 онд Дунгүг их сургуульд элсэх, тус сургуулийн багт тоглох санал ирсэн ч Б.Билгүүн эх орондоо эргэж ирсэн.
2005 онд “Баганат өргөө” багийн бүрэлдэхүүнд багтаж “Дээд лиг”-т анх удаа тоглож эхэлжээ. Түүнээс хойш 10 гаруй жил “Хасын хүлэгүүд” багтайгаа “Дээд лиг”-т өрсөлдөж есөн удаа аваргын төлөө тоглосон билээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.