Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга, ОУИМ Э.Пүрэвжав геннисийн шинэ амжилт тогтоов

Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга, Олон улсын их мастер Эрдэнэсайханы Пүрэвжав 52 ширхэг хөзрийг дарааллаар нь 49 секундэд тогтоож алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ.
Энэ талаар Монголын оюун ухааны академи өчигдөр мэдээлсэн байна. Гиннесийн номд энэ амжилт 2:22 минут гэж заасан байдаг бол манай улсын тамирчин гурав дахин багасгажээ. Уг амжилтыг өнгөрсөн сарын 22-ны өдөр Австралийн Сиднэй хотод бүртгэн авчээ.
Геннисийн шинэ амжилтын эзэн Э.Пүрэвжав ой тогтоолтын спортоор 2014 оноос идэвхтэй хойш хичээллэсэн бөгөөд мөн ондоо Хятадын Хайнаньд болсон ДАШТ-ий хөзөр цээжлэх төрөлд түрүүлсэн бол 2016 онд анх удаа улсын аварга болж байв. Улмаар өнгөрсөн хугацаанд улсын аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнд тогтмол дээгүүр байр эзэлж ирсний дотор 2018 онд Макаод болсон “World Memory Tour” тэмцээнд түрүүлж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр 2024 оны 12 дугаар сард Туркийн нийслэл Истанбул хотод Дэлхийн оюуны спортын холбооноос зохион байгуулсан ой тогтоолтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртэж байжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За мөн мундаг хүү юм даа гэхээс өөр магтах үг олдохгүй бна. Гайхамшиг. Монголчуудын оюун ухааны их тэсрэлт эхэлжээ. Баярлаж бна.Амжилт.