СПОРТ
Хасын хүлэгүүд болон Бишрэлт Металл багийнхан "BCL" лигт өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн Зүүн Азийн орнуудын клубүүдийн лигийн тэмцээн “ Basketball champions league Asia” тэмцээн эхлэх гэж байна. Манай улсаас тус тэмцээнд “BCL” лигт “Бишрэлт Металл” баг гуравдугаар сарын 25-ны өдөр эхний тоглолтоо хийнэ.
Мөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Малайз болон Индонезид очиж тоглох хуваарь гарсан байна. Тус тоглолтын дараа Хасын хүлэгүүд дөрөвдүгээр сарын 30-нд анхны тоглолтоо Жереми Линий багтай Тайваньд хийхээр учраа таарчээ.
Монголын шигшээ багт дуудагдсан Г.Дөлгөөн Бишрэлт Металл багт тоглохоор нэгдснээ мэдэгдээд байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.