СПОРТ

"Бишрэлт Металл"-ыг хөгжөөн дэмжигчидтэй нь хамт торголоо

Сагсан бөмбөгийн дээд лигийн "Бишрэлт металл" болон "Эс Жи Эйпс" багийн цувралын хоёр дахь тоглолт өчигдөр болов.

Тус тоглолтын үеэр талбай дээрх тамирчид болон шүүгч нарын дунд үйл ойлголцол үүсэж, улмаар Бишрэлт Металл багийнхан тоглолтын сүүлийн үеийг орхин гарч явсан.

Энэхүү үйлдэлд Монголын сагсан бөмбөгийн холбооноос арга хэмжээ авчээ. 

Бишрэлт металл багийн тоглогч Э.Дөлгөөн

Түүнийг хүнийг гэмтээхүйц, спортын бус зүй бус үйлдэл гаргасан хэмээн үзэж, 800 мянган төгрөгөөр торгов.

Бишрэлт металл багийн тоглогч А.Энхбаясгалан

Түүнийг талбайн шүүгчийг үл хүндэтгэж, зохисгүй үйлдэл гаргасан тул нэг тоглолт өнжүүлж, 600 мянган төгрөгөөр торгов. 

Бишрэлт металл багт

Тус баг нь тоглолтын дөрөвдүгээр үеийн 3 мин 49 секундээс эхлэн тоглолтыг орхин гарч, тоглолтыг саатуулж, лигийн тэмцээн, үзэгч, өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн тул 4 сая төгрөгөөр торгов.

Бишрэлт металл багтийн фенүүд

Хоёр багийн тоглолт дуустал Бишрэлт металл багийн фенүүдэд тасалбар урьдчилж санал болгох эрхийг зогсоов. 

Мөн дээрх торгуулийг Бишрэлт металл баг цувралын дараагийн тоглолт эхлэхээс өмнө төлөх ёстой гэжээ. Хоёр багийн дараагийн тоглолт мягмар гарагт буюу дөрөвдүгээр сарын 1-нд болно. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button