БНСУ-д түймэрт хохирсон иргэдэд монгол залуус нэгдэн, тусалжээ

Ойн түймэрт хохирсон иргэдэд туслах сайн дурын аянд монгол залуус нэгдэн ажилласан байна.
Тодруулбал, Энэ сарын 5-ны өдөр Сөүлийн Гадаадын оршин суугчдын төвөөс зохион байгуулсан сайн дурынхны ажилд БНСУ-д амьдарч буй Монгол, Узбекистан, АНУ, Япон, Филиппин, Энэтхэг, Перу, Мексик, Балба, Камбож зэрэг орны иргэд оролцож Андон хот орчмын ойн түймэрт өртөж хохирсон иргэдэд тусалжээ. Уг ажилд тус улсад ажиллаж, амьдарч буй 10 гаруй монгол иргэд оролцон ажилласан байна.
Сануулахад, Өмнөд Солонгост болсон хээрийн түймрийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 31-д хүрсэн ба 75 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн 4115 орон сууц, 1914 газар тариалан, мал аж ахуйн барилга байгууламж, 7 сүм хийд, 986 бусад байгууламж зэрэг 6922 барилга байгууламж эвдэрсэн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Мөн түймэрт 11 бүс нутаг, 48238 га талбай ойн талбай нэрвэгдээд байгаа. Тиймд гал түймрийн улмаас орон гэргүй болсон 1997 өрх, 3307 хүн Кёнбүк, Кённам мужид 115 хоргодох байранд байрлаж байгаа аж.
Энэ талаарх өмнөх мэдээллийг эндээс харна уу.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЧУУДАД СӨГДӨН МӨРГӨЖ ЭНЭ САЙХАН ХАЙРЫГ ДААЖ ЯВ ХАНГУ НАР ТААНУУД МӨНХ ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛНУУДАД САЙН ХАНДВАЛ ТА НАРТ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БИ БОДОЖ БАЙНА
визтэй монголчуудыг хил дээрээс бүү буцаа кимчинүүд ээ