ЭРҮҮЛ МЭНД

Монголд дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчилдэг боллоо

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Спорт гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ.

Энэхүү мэс засал эмчилгээ нь дунд чөмөгний булууны хүнхэрийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гажиг согогийн шалтгаант тойгны архаг тогтворгүйтэл, мултралыг дурангийн мэс заслын аргаар эмчлэх дэвшилтэт арга технологи юм.

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төвийн эрхлэгч, АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч С.Батсүx болон АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч Б.Эрдэнэболд, АУ-ны магистр, их эмч О.Амгаланxүү, Са.Золжаргал, Б.Түвшинбаяр нараас гадна мэдээгүйжүүлгийн эмч, ахлах зэргийн эмч Б.Мөнxбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна.

Одоогийн байдлаар, тус мэс засал эмчилгээнд 21-25 насны дөрвөн үйлчлүүлэгч хамрагдсан бөгөөд эмчилгээний үр дүн сайн байгаа аж.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button