СПОРТ

Финал: Б.Билгүүн, О.Сэргэлэн нарын хоршил уу, Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан нарын хамтрал уу

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын цувралын тоглолт өнөөдөр эхэлнэ.

Дээд лигийн найман удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн эсрэг сүүлийн гурван жил финалд шалгарсан “Бишрэлт Металл” баг өрсөлдөнө.

21 жилийн түүхтэй, лигийн финалд 14 дэх удаагаа шалгарсан, Дээд лигийн найман удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн эсрэг сүүлийн гурван жил дараалан финалд шалгарсан “Бишрэлт Металл” баг өрсөлдөхөөр болсон билээ.

Хасын Хүлэгүүд багийнхан энэ улиралд финалын төлөө “Сэлэнгэ Бодонс” багийг 4:3 гэсэн харьцаатайгаар тэргүүлж, эрхээ авсан. Харин “Бишрэлт Металл” багийн хувьд Эс Жи Эйпс багийг 4:3 харьцаатайгаар буулган авсан.

Азийн Аваргуудын Лиг болох “BCL Asia”-д эх орноо төлөөлж Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Меиалл багийнхан оролцож байгаа. Ингэснээр дээд лигийн тоглолтод багахан өөрчлөлт ороод байна.

Ийнхүү 30 дахь удаагийн сагсан бөмбөгийн лигт О.Сэргэлэн, Б.Билгүүн нарын хоршил уу, Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан нарын хамтрал тэргүүлж, аваргын цом өргөх үү.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button