СПОРТ

Ш.Энхийн-Од “South Carolina” багийг сонголоо

Дэйтоноос гараагаа эхлүүлж, Сан Франциско болон Ютагийн их сургуульд тус бүр нэг улирал тоглосон Ш.Энхийн-Од энэ удаад Өмнөд Каролинад тоглохоор болжээ.

Ш.Энхийн-Од NCAA-ийн сагсан бөмбөгийн лигийн ирэх улиралд тоглох багаа сонгож, олон нийтэд зарлаад байна.

Тэрбээр, NCAA-д гурван жил тоглохдоо нэг тоглолтод 6.9 оноо, 2.8 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дунджилж, чөлөөт шидэлтийн шугамаас 40.8 хувь шидэж, 70 гаруй хувьтай холбосон байна. Түүний хувьд нийтдээ 99 тоглолтод оролцож, 83 гараанд гарчээ. Эдгээр 99 тоглолтод оролцохдоо нэг тоглолтод дунджаар 23,5 минут талбайд тоглосон гэсэн статистик үзүүлэлттэй байгаа юм.

Мөн Өмнөд Каролинагийн багт нэгдэх тоглогчдоос хамгийн өндөр үнэлгээтэй нь юм. Трэйсон Ийглстафф тус багт элсэх шийдвэрээсээ татгалзсны дараа багийн удирдлагууд Ш.Энхийн-Одыг эгнээндээ элсүүлснээ мэдэгдэв.

Эх сурвалж: SI

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2025 14:19

Толгой муутай юм байна лээ. Тактик ойлгохгүй

Холбоотой мэдээ

Back to top button