Богдхан ууланд гарсан түймрийн улмаас амьтад эрдэс тэжээлийн дутагдалд оржээ

Богдхан уулын зэрлэг амьтад ой хээрийн түймэр хийгээд түүнийг унтраахаар ажиллаж буй иргэд, ажилчдаас айн дайжиж тайван байх нөхцөл нь алдагдан, суурьших бүсээсээ баруун тийш шахсан төлөвтэй байгаа ажээ.
Хэнтий нурууны голлох амьтны аймгийг бүрдүүлэгч хөхтөн амьтдын нутагшлын хамгийн урд хил нь Богдхан уул юм. Тарвага, зурам, булга, буга, бор гөрөөс, янгир зэргийн 54 зүйл ангийн амьтан бүртгэгдсэн байна. Харин жигүүртэн шувуудаас бүднэ, болжмор, хараацай, хайруулдай, тогоруу, өрөв тас, харцага, шонхор, бүргэд зэрэг 194 зүйлийн шувуу бүртгэгдсэн байна. Тэгвэл энэ олон амьтдад ой хээрийн түймэр хэрхэн нөлөөлдөг талаар Богдхан уулын дархан цаазат газрын аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаа, сургалт, судалгаа, орчны бүс хариуцсан мэргэжилтэн М.Ган-Эрдэнэ дараах мэдээллийг өгчээ.
"Түймэр гарсантай холбоотойгоор Богдхан ууланд амьдардаг амьтдад хоол тэжээлийн дутмаг байдал үүссэн байгаа. Гал гарсан хэсэг болох Баруун ширээт, Дугуй цагаан нь халиун бугын нутаг. Мөн Баруун ширээтээс баруун хэсэг нь янгир ямааны гол нутаглаж буй хэсэг. Одоо хаврын улиралд янгир ямааны ишиглэх үе эхэлж, ихэнх янгир ямаа хээлтэй буй. Тийм ч учраас идэш тэжээлийн дутагдалд орох эрсдэлд орсон. Ийм учраас бид идэш тэжээл, бэлчээр нутгийг хамгаалах зорилгоор биотехникийн арга хэмжээг авч байгаа" хэмээсэн юм.
Богдхан уулын дархан цаазат газар нь 40 орчим амтай, 20 булаг рашаан, 588 төрлийн төрөл зүйлийн ургамал ургадаг монголын түүхэн тахилгат, монголын анхны дархан цаазат газруудын нэг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭН ГАЛ ТАВЬЧИХАВАА ТЭГЭЭД ТЭР ЗЭРЛЭГ АМЬТАД НЬ БҮГДЭЭРЭЭ ЖИРЭМСЭН ГЭЖИЙШТ ОДОО ЯАНАА ТЭЖЭЭЛ ТАВЬЖ ОЛГОЁОО АВРАЯ АМЬТДАА
Хэсэгхэн газар шатхад яаахаараа эрдэс тэжээлийн дутагд�##� болдог билээ мафиуудаа??? Жаахан түймрээр д�##�имдуулж төрийн мөнгөөр наадхаар шийдэж!!! Ккк Богд ууланд ногоо цухуйгаад, хөх яргуй хөглөрч байхад эрдэс тэжээл хэрэггүй!!! Хувь хулгайчууд хувийнхаа м�##�д өгөх гэж хошигруулаж байгаа юм!!!!
Богд ууланд ногоо хөглөрч байхад турж үхэх гэж байна гэх нь хэнд ашигтай болоод явчихав???