Чингис хааны нэрэмжит ресторан Японд тав дахь салбараа нээлээ

Японд алдаршаад буй “Чингис Хаан Бар Ямада Монгол” ресторан өчигдөр тав дахь салбараа нээсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Уг Чингис хаан тусгай рестораныг Якинику Сакай Холдинг компани удирддаг байна. Тус компани нь 1959 онд үүсгэн байгуулагдсан. 74 брэндтэй рестораны бизнес эрхэлдэг компани юм. Тэдний хамгийн алдартай брэндүүд нь "Kabe no Ana", "Heiroku Sushi", "Murasara" бөгөөд Япон болон гадаадад 454 дэлгүүр ажиллуулдаг байна.
Тус компанийн Цуданумад шинээр нээгээд буй "Чингис хаан бар Ямада Монгол" Чингис хаан тусгай ресторан нь өөх тос багатай, эрүүл “Ямада Монгол”-ын брэнд гэдгээрээ анхаарал татаж сүүлийн жилүүдэд Япон Улсад олонд танигдсан байна.
“Ямада Монгол”-ын брэнд нь шинэ салбараа Чингис хааны нэрэмжит изакаяа ресторан гэж нэрлэжээ. Энэхүү ресторан нь 22 ширээ, 88 хүний суудалтай. Ширээ бүр хийн зуухтай бөгөөд Чингис хааны үеийн гэх тогоог ширээ бүр дээр тавьснаар үйлчлүүлэгчдэдээ XIII зуунд байгаа мэт мэдрэмж өгөхийг зорьдог байна.
Эх сурвалж: funabashi.keiza
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.