Трампын захиргаа ирээдүйд Харвардад олгох санхүүжилтийг царцаалаа

АНУ-ын Боловсролын яам даваа гарагт /2025.05.05/ мэдэгдэл хийхдээ Харвардын их сургууль Доналд Трампын захиргааны тавьсан хэд хэдэн шаардлагад буулт хийх хүртэл ирээдүйд олгох олон тэрбум ам.долларын санхүүжилт, бусад төрлийн тусламжийг царцааж байна гэжээ.
Трамп ажлаа хүлээн авснаасаа хойш Америкийн шилдэг их сургуулиудыг кампус дээр нь еврейчүүд гадуурхагдаж байна гэх явдлыг шийдэж, DEI буюу эмэгтэйчүүд, үндэстэн, хүйсийн цөөнхийн тэгш байдлын бодлогоо өөрчлөхийг шаардан шахалт үзүүлж эхэлсэн.
АНУ-ын Боловсролын яамны нарийн бичгийн дарга Линда МакМахон Харвардад захидал илгээсэн байна. МакМахон тус их сургууль оюутны хотхон дахь еврейчүүдийг гадуурхаж буй явдал, оюутны арьс өнгийг харж үздэг бодлогыг харж үзэж, эрдэм шинжилгээний гоц байдлыг эрэлхийлэхээ зогсоож, консерватив үзэлтэй багш нарыг бага тоогоор ажилд авч байна гэх явдалд Трампын захиргаа санаа зовж буй асуудлыг шийдэх ёстой гэжээ.
МакМахон “Энэхүү захидал нь Харвард цаашид холбооны засгийн газраас санхүүжилт хүсэх ёсгүй, учир нь гэвэл ямар ч санхүүжилт олгохгүй” гэж бичсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тарвагадорж сайхан б�##�ай 2 г хөөж явуул
Хошного Трамп