Нийгэм мэдээ
СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.05.19/ 13:51 цагт ОБЕГ-т ирсэн байна. Алба хаагчдыг очиход их хэмжээний хураалттай цахилгааны тоолуур, таван автомашин бүрэн шатаж, нэг автомашин хайрагдаж, мотоцикл шатаж байжээ.
Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид галын тархалтыг 14:50 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.