Эдийн засгийн уул уурхай

Маргаан дагуулсан Баянхөндийн төсөл уурхайгаа бариад дуусаж байна

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийг хамран оршдог “Баянхөндий” алтны төслийг Erdene Resource Development болон “Энержи ресурс” компани хамтран хэрэгжүүлж байгаа. Тэгвэл төслийн гүйцэтгэл 92 хувьтай байгаа бөгөөд удахгүй хөрс хуулж эхлэх юм байна.

“Баянхөндий” төслийн хүрээнд нэгдүгээр улирлын төгсгөлд 10 байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн. Хоёрдугаар улиралд дэд бүтцийн шинжтэй бүтээн байгуулалт, цахилгаан дамжуулах агаарын шугам болон ажилчдын кемп цогцолбор зэргийн ажлыг эхлүүлэх аж.

Энэ төсөл удаан хугацаанд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан. Ерөнхийлөгч асан Н.Баганбандийн охин Баярмаа Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Эрдэнэ Монгол” компанийн хөрөнгө оруулагч болох Канадын Erdene Resource Development нь улмаар “Энержи ресурс”-тэй хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тухайлбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэ Монгол” ХХК-ийн 50 хувийг “Энержи ресурс”-д 40 сая ам.доллараар худалдаж, хөрөнгө босгосон юм.

Ухаа худаг, Баруун наранд уул уурхайн төсөл хэрэгжүүлсэн туршлагатай “Энержи ресурс” улмаар Баянхөндийн төслийг маш богино хугацаанд хөдөлгөсөн.

Гэвч мазаалай баавгайн идэш тэжээлийн замыг тасалж цахилгааны шон татсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаарх сэдэв нам дарагдсан зэрэг эргэлзээтэй асуудал байгаа хэвээр.

Нөгөө талаас, “Эрдэнэ Монгол” ХХК анх тусгай зөвшөөрөл авахдаа цар тахлын үед ИТХ-ыг зарлан хуралдуулж, санал хайрцагласан, бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг маргаан маапаантай асуудал гаргасан ч эдгээр бүгд нь хэдийнэ мартагджээ.

Стратегийн орд гэдэг сэдэв хэлэлцэгдэж байгаа үед алтны томоохон орд болох Баянхөндий анхаарал татах учиртай ч тэгэхгүй байна. “Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлж, алтны үнэ төсөөллөөс 2-3 дахин өндөр байгаа өнөөгийн үед эрх баригчид тус төслийн эдийн засгийн үр өгөөжийг урьтал болгох магадлалтай юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 22, 2025 00:10

Багабандийн б�##�аг дуусах биш дээ!!! Хэзээ мөдгүй үхэхэд Монголчууд яаах болоо!!!

Tumur
Tumur
5 сар 22, 2025 06:50

Өмхий новш багабанди өлсөж үхэх гээд юу , улсын олон мянган доллараар сурсан охин нь нутаг ус ухаж төнхөхөөс өөр юу ч хийж чадахгүй шун�##�ын шулам хог .

2-Р ЭЭЛЖ ЭЭ
2-Р ЭЭЛЖ ЭЭ
6 сар 16, 2025 08:23

Стратегийн орд гэдэг сэдэв хэлэлцэгдэж байгаа үед �##�тны томоохон орд болох Баянхөндий анхаар�##� татах учиртай ч тэгэхгүй байна.............

Холбоотой мэдээ

Back to top button