ЭРҮҮЛ МЭНД

Марафонд гүйх үедээ хөхний толгойгоо эмзэгшихээс хамгаалаарай

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт энэ сарын 24-нд зохиогдоно. Үүнтэй холбоотойгоор сонирхолтой мэдээлэл зөвөлгөөг хүргэж байна.

Гүйж хөлөрсөн үед хөхний толгой эмзэг болдог учир гүйлтийн хувцасанд үрэгдэж, эмзэгших тохиолдол байдаг. Тиймээс урьдчилан сэрглийж, хамгаалахийн тулд хатуу материалтай хувцас өмсөлгүй, хөхний толгой хэсэгтээ вазелин түрхэх хэрэгтэй шүү. Хэрвээ тэгвэл цус гарч, эмзэгшихээс найдвартай хамгаална.

Харин одоо анх удаа болон хагас, бүтэн марафонд гүйгчдэд зориулсан зөвлөгөө мэдээлэл хүргэе.

Уралдааны үеэр гаргадаг эхлэн гүйгчдийн түгээмэл алдаанууд:

  1. Хамгийн түгээмэл алдаа бол хэт хурдан барианаас гарах.
    Марафоны уур амьсгал ер нь гоё. Таньдаг гүйгчидтэйгээ уулзалдаад, дуу хөгжим хангинаад бид өөрийн эрхгүй сэтгэл догдолж адреналин ялгарч сэтгэлийн хөөрөлд автдаг. Тиймээс хурдан гүйгчдийг дагаж барианаас хамаг хурдаараа гарч болохгүй. Эхний хагаст хүчээ нөөж уралдааны дундаж пэйсээсээ 15 секунд удаан гүйхэд гэмгүй, аажимдаа замын хагасаас хурдаа бага багаар нэмэх хэрэгтэй.
  2. Бие халаалтгүй гэнэт хурдан гүйх эсвэл уралдааны өмнө их идэх, их хэмжээний ус уух, бас өөх тостой хоол идсэнээс болж цорой татаад гүйж чадахгүй болдог. Хэрэв цорой чинь татаад эхэлбэл тэр дороо битгий зогсож гүйж байгаа бусдадаа саад болоорой. Замын хажууруу гараад гүнзгий амьсгаа аваад уртаад амьсгалаа гаргаад явган хүний замаар жаахан алхаарай.
  3. Уралдааны өдөр ямар ч шинэ хувцас, пүүз өмсөх хэрэггүй. Хуучинтайгаа гүйвэл тун зүгээр. Эсвэл хэд хоногийн өмнө уралдааны хувцсаа өмсөж гүйж турших хэрэгтэй.
  4. 5-10 км буюу ойрын зайд гүйх бол их идэх шаардлагагүй. Харин хагас болон бүтэн марафонд гүйх бол дор хаяж гурван цагийн өмнө хоол идэх, хэрэв боломжгүй бол хурдан шингэцтэй, нүүрс устай хоол хүнс \мюсли овьёос, банан, самрын нухаштай эсвэл вареньетэй зүсэм талх, печенье, атга үзэм\ дор хаяж 1.5-2 цагийн өмнө идэж, кофе уувал зүгээр.
  5. Темп ижил гүйлтийн хамтрагчтай бол их сайн. Ээлжилж салхи авч гүйгээд нэг нэгнээ дэмжиж туслаад жигд гүйхэд тустай байдаг.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

yu ch gesen ugiin hahaa

Зочин
Зочин

Нэмээд сайн бие засаад гарах хэрэгтэй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button