Эдийн засгийн мэдээ

Хятадын Индонези, Австрали, Монголоос авах нүүрсний хэмжээ буурч байна

БНХАУ-ын хамгийн том нүүрсний нийлүүлэгч болох Индонези улсаас импортолсон нүүрс 4 дүгээр сард 20 хувиар буурч, 14.286 сая тоннд хүрсэн талаар мягмар гарагт тус улсын гаалийн мэдээлэлд дурджээ.

Энэ нь Бээжингийн зүгээс Жакартагийн засгийн газраас тогтоосон жишиг үнийг хэрэглэх оролдлогыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсантай холбоотой юм.

Индонези улсаас нүүрс импортлох хэмжээг бууруулахад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол Хятадын дотоодын нүүрсний үнэ буурсан явдал байв. 4 дүгээр сард тус улсаас импортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар буурснаас үүнийг харж болно.

Сүүлийн хоёр жилд нүүрсний далайн тээвэрлэлтийн импортын эзлэх хувиа огцом бууруулж, 2015-2022 оны хооронд 93 хувь байсан бол 2023-2024 онд 76 хувь болоод байсан юм. Энэ нь газрын тээврийн хувилбарууд руу шилжсэнтэй холбоотой гэж далайн худалдааны платформын үйлчилгээ үзүүлэгч “Veson Nautical” мэдээлсэн.

Харин одоо Хятадын дотоодын нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшинд хүрсэн нь импортын нүүрсний ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

Хятадын нүүрсний бусад гол нийлүүлэгчдээс хийсэн импорт ч мөн өнгөрсөн сард буурчээ. Оросоос импортолсон нүүрс 4 дүгээр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар буурч, 7.397 сая тонн болов.

Зарим эх сурвалжуудаас харвал нүүрс олборлогч бүс нутгуудад ч нүүрсний нийлүүлэлт багассан бөгөөд Москва барууны хоригийн улмаас хүнд байдалд орсон нүүрсний салбартаа төмөр замын тээврийн хөнгөлөлт, экспортын баталгаатай гэрээгээр дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь цаашид Хятад руу хийж буй нийлүүлэлтийг дэмжих магадлалтай байна.

Өнгөрсөн сард Монгол Улсаас Хятад руу импортолсон нүүрс (голчлон коксжих нүүрс) 3 хувиар буурч, 7.014 сая тоннд хүрсэн нь мөн л өмнөх жилүүдийн импортоос буурсан үзүүлэлт. Австралиас хийсэн импорт мөн 3 хувиар буурч, 6.97 сая тонн болжээ.

Цаашид Хятадын нүүрсний эрэлт буурснаар экспортлогч орнуудын нийлүүлэлт ч мөн буурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Ройтерс

Т.БАТСҮРЭН



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 21, 2025 08:15

манайх коксжуулдаг болчуул

Холбоотой мэдээ

Back to top button