Нийгэм мэдээ
Соёл, спортын салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжинэ

Соёл, спортын салбар дахь бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан хувийн хэвшлийн байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжиж эхэллээ.
Энэ хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн соёл, спортын үйлсэд хандив, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгжүүд орлогын албан татварын 1 хувь хүртэлх хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой болж буй юм.
- Татварын хөнгөлөлт эдлэх боломжтой чиглэлүүд:
- Соёлын өвийг хамгаалах, сэргээх
- Музейн үйл ажиллагааг дэмжих
- Номын сангийн үйл ажиллагааг дэмжих
- Хөгжмийн урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх
- Кино урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх
- Гар урлалын бүтээл туурвих, түгээх
- Тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах
- Спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах
- Олимп, оюуны спортын төрлийн тэмцээн зохион байгуулах
- Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг
Энэхүү бодлого нь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалж, спортын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.