"Мөнгөн мод"-ын эзэд маргааш тодорно

Уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн авьяас чадварыг үнэлж урамшуулах зорилгоор зохион байгуулдаг “Мөнгөн мод–2025” наадмын цомын эзэд маргааш буюу баасан гарагт тодорно. Энэ жилийн наадамд 183 уран бүтээлч бүтээл туурвилаа ирүүлснээс эцсийн шатанд 74 уран бүтээлч үлдсэн байна.
“Мөнгөн мод” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл, нэвтрүүлэг, соёлын дижитал бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, соёл урлагийн судалгаа зэрэг 14 төрлөөр шилдгүүдээ тодруулах аж. Мөн уран бүтээл, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом болон мөнгөн шагналаар урамшуулах юм.
Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийн цомын эздийг тодруулах “Мөнгөн мод-2025” ёслолын арга хэмжээ маргааш буюу 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
Б.АЗЖАРГАЛ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.