"Мөнгөн мод-2025" наадмын шилгүүд тодорлоо

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2025” ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Уран бүтээлийн агуулга, түүхэн ач холбогдол, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг харж дүгнэн уг наадамд 183 уран бүтээлч өрсөлдсөн байна.
Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, соёлын дижитал бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг,соёл урлагийн судлаач гэсэн 14 төрлөөр шилдэг уран бүтээлийг тодруулжээ. Түүнчлэн шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 төрлөөр шилдэг уран бүтээлчийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулсан байна.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud