НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэл таван тэрбумаар 71 дүгээр сургуулийг өргөтгөнө

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Сүхбаатар дүүргийн 71 дугаар сургуулийн барилгын өргөтгөл барих ажилд 5 тэрбум төгрөгийн тендер зарласан байна.

Тодруулбал, нийт 5 тэрбум 30 сая 600 мянган төгрөгийн өртгийг төсвийн хөрөнгөөс гаргахаар төлөвлөсөн байна. Тендерийн материалыг зургаадугаар сарын 18-ний өдрийг хүртэл хүлээн авах юм.

Тус сургууль нь олон жил байрны асуудалтай байсаар 2022 оноос эхлэн зориулалтын байргүй 10 сургуулийн тоонд багтаж байв. Сургуулийн удирдлагын зүгээс салбарын яам, боловсролын газартаа удаа дараа хүсэлт өгч, байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэн 2023 оны 11 дүгээр сарын 6-ний өдөр барилгын үндсэн хийц дуусаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button