НИЙГЭМНийгэм мэдээ
₮70 тэрбум төгрөгөөр нарны цахилгаан станц барина

Азийн хөгжлийн банкнаас 70 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй "Мянгадын нарны цахилгаан станцын ажил"-ийн тендерийг зарласан байна.
Тодруулбал, 70 тэрбум 334 сая 740 мянгаар Монгол улсад нарны эрчим хүч хөгжүүлэх зорилго бүхий нарны цахилгаан станцын ажлын тендер зарлажээ.

Тендерийн материалыг хүлээн авах хугацаа 2025 оны 07 сарын 16-ний өдрийн 11 цаг хүртэл үргэлжилнэ.
Нэмэлт: Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүс нутагт зээл олгож техникийн тусламж үзүүлэх замаар эдийн хөгжлийг дэмжих зорилготой, 1966 онд байгуулагдсан банк юм. 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн гол олон талт хөгжлийн түнш байж, зах зээлийн эдийн засаг бүхий, дундаж орлоготой улс болон хөгжихөд нь чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MCS
оролцох мэдээлэлийн хаанаас авж болох вэ