Гадаад мэдээ

Японы бага сургууль руу хууль бусаар нэвтэрсэн хэргээр 21 настай монгол залууг баривчилжээ

Япон Улсад техникийн дадлагажигчаар ажилладаг монгол эрэгтэйг тус улсын Акита хотын бага сургуулийн барилга руу хууль бусаар нэвтэрсэн хэргээр баривчлагджээ.

Энэ талаар цагдаа нарын мэдээлснээр, Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өглөө Акита хотын Нийда-Шиндэн хотод оршин суудаг техникийн дадлагажигч 21 настай монгол эрэгтэйг Акита хотын Нийда-Хонмачи дахь Нийда бага сургуулийн барилга руу хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн баривчилсан байна.

Сургуулийн байранд суурилуулсан хамгаалалтын компанийн дохиолол 30-ны өглөөний 05.00 цагийн орчимд ажиллаж, хэргийн газарт яаралтай очсон цагдаагийн алба хаагчид тус байранд байсан залууг баривчилсан. Сэжигтэн энэ талаар цагдаад байцаалт өгөхдөө "яагаад орсноо санахгүй байна" гэж хэлсэн.

Одоогоор орц, цонх хагарсан гэх нотлох баримт байхгүй бөгөөд ямар замаар нэвтэрсэн, ямар зорилгоор нэвтэрсэн болохыг цагдаагийнхан шалгаж байгаа аж.

Эх сурвалж: yahoo.japan

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2025 19:29

Бүүр нэг дээр дооргүй өлөн гайтай л�##�рууд

mary
mary
6 сар 3, 2025 19:53

Ямар Педофил монгол зда вэ яадаг муу!

Холбоотой мэдээ

Back to top button