Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын экспорт суларч, дефляцын асуудал даамжрав

Тавдугаар сард БНХАУ-ын экспортын өсөлт сүүлийн гурван сард үзэгдээгүй хэмжээгээр удааширчээ. АНУ-ын тогтоосон гаалийн татвар нийлүүлэлтэд хүчтэй цохилт өгч, үйлдвэрийн үнийн уналт сүүлийн хоёр жилд байгаагүйгээр даамжирсан аж. Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг болох БНХАУ-д дотоод, гадаад шахалт нэмэгдэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эхлүүлсэн олон улсын худалдааны дайн, БНХАУ–АНУ-ын харилцаанд үүсээд буй савлагаа сүүлийн хоёр сард Хятадын экспортлогчдыг донсолгоод байгаа юм. Вашингтон, Бээжингийн хооронд үүсээд буй байдал дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж буй.

БНХАУ-ын Гаалийн алба мэдээлснээр Хятадаас АНУ руу хийсэн экспорт тавдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар буурчээ. Энэ нь 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн огцом уналт болов. Тухайн үед ковидийн цар тахлын улмаас дэлхийн худалдаа гэнэт зогсож байсан билээ.

Хятадын нийт экспорт өнгөрсөн сард өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар өссөн байна. Гэвч дөрөвдүгээр сард 8.1 хувиар өсөж байсантай харьцуулахад удааширч, “Reuters”-ийн санал асуулга авсан эдийн засагчдын таамагласан 5 хувийн өсөлтөд хүрсэнгүй. Дөрөвдүгээр сарын эхээр АНУ-ын тариф буурсан ч гэсэн экспорт таамаглалаас доогуур үзүүлэлт харууллаа.

БНХАУ-ын экспорт гурав, дөрөвдүгээр сард тус тус 12.4 болон 8.1 хувиар огцом өссөн нь үйлдвэрүүд АНУ болон бусад зах зээл рүү өндөр тариф хэрэгжиж эхлэхээс өмнө бараагаа яаравчлан гаргаснаас болсон байна.

“ING” фирмийн Хятадын бүсийн ерөнхий эдийн засагч Линь Сон “Тариф маш өндөр байсан үеийн дарамт үргэлжилсээр байгаа нь тавдугаар сарын үзүүлэлтүүдэд нөлөөлсөн байх магадлалтай” гэж хэлжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ тарифын эрсдэлээс сэргийлэхийн компаниуд нийлүүлэлт урьдчилан хийсэн хэвээр байгаа хэмээсэн юм. АНУ-аас бусад бүс нутаг руу хийж буй БНХАУ-ын экспорт нэмэгдсэн нь нийт экспортод дэмжлэг үзүүлсэн гэжээ.

Зургийн эх сурвалж: China Briefing

Импортын хэмжээ өмнөх илийн мөн үеэс 3.4 хувиар буурсан нь дөрөвдүгээр сарын 0.2 хувийн бууралтаас муу үзүүлэлт байв. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулж 0.9 хувийн уналт үзэгдэнэ гэж таамаглаж байсан юм.

Тавдугаар сард Бээжин, Вашингтон хоёр тарифыг 90 хоногоор 115 хувиар бууруулах тохиролцоонд хүрсэн нь экспортлогчдод түр амсхийх боломж өгсөн. Гэвч хоёр улсын хооронд эдийн засгийн хоорондын хурцадмал байдал хэвээр байгаа. Мягмар гарагт хоёр тал дахин хэлэлцэж, БНХАУ газрын ховор металлын экспортод тавьсан хязгаарлалтаа сулруулах болсон. Гэвч худалдааны дайныг эхлэхэд хүргэсэн асуудлыг шийдвэрлэх дорвитой ахиц гараагүй байна.

БНХАУ АНУ-аас хийсэн импорт ч мөн буурчээ. Дөрөвдүгээр сард импорт 13.8 хувиар буурсан бол тавдугаар сард илүү хүчтэй уналт үзэгдэж, 18.1 хувиар буурсан байна.

“Capital Economics”-ийн эдийн засагч Зичүн Хуангийн үзэж буйгаар экспортын өсөлт саарсан нь тариф буурахаас өмнөх АНУ-аас ирж буй захиалга багассантай холбоотой аж. Ийм учир энэ сард экспорт тодорхой хэмжээнд сэргэнэ гэж тэр үзэж байгаа юм. Оны сүүлчээр тариф дахин өсвөл экспорт унах эрсдэлтэйг тэр анхааруулжээ.

БНХАУ-ын газрын ховор металлын экспортод хязгаарлалт тавьсанд тавдугаар сард тус бүтээгдэхүүний экспорт огцом өссөн байна. Уг хязгаарлалт дэлхийн авто машины үйлдвэрлэлийн сүлжээнд томоохон цохилт болж, үйлдвэрүүд хаахад хүргэсэн юм.

Тавдугаар сар БНХАУ-ын худалдаан тэнцэл 103.22 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх сарын 96.18 тэрбум ам.доллароос өссөн үзүүлэлт байв. Мөн даваа гарагт /2025.06.09/ нийтлэгдсэн өөр нэгэн мэдээллээр, өнгөрсөн сард БНХАУ-ын газрын тос, нүүрс, төмрийн хүдрийн импорт буурсан нь дотоодын эрэлт сул байгааг харууллаа.

Тавдугаар сард Бээжин мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжих алхам хийж бодлогын хүүг бууруулсан. Мөн бага хүүтэй зээл олгох хөтөлбөртөө 500 тэрбум юань төсөвлөсөн юм.

Дефляцын дарамт

Үндэсний статистикийн газрын гаргасан үйлдвэрлэгч, хэрэглэгчийн үнэ ханшийн мэдээллээр дефляцын дарамт тавдугаар сард даамжирчээ. Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувиар унасан нь дөрөвдүгээр сарын 2.7 хувийн бууралтаас илүү муу үзүүлэлт байв. Энэ нь сүүлийн 22 сард үзэгдсэн хамгийн огцом уналт боллоо.

АНУ-ын тарифын нөлөөгөөр үйлдвэрлэл буурч, энэ нь үйлчилгээний салбарын сэргэлтийг ч мөн сулруулжээ. Ажилгүйдлийн эрсдэл болон орон сууцны үнийн өсөлт зогсонги байдалд орсноос болж жижиглэн худалдааны өсөлт удааширсан байна.

Дотоодын эрэлт сул буй нөхцөл байдал, дефляцаас болж БНХАУ-ын эдийн засаг цар тахлын дараах сэргэлтийг бүрэн үзүүлж чадахгүй байгаа юм. Үл хөдлөхийн салбарт үргэлжилж буй хямрал мөн эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна. Компаниуд дефляцад дасан зохицох шаардлагатай тулгарчээ. Тухайлбал “Starbucks” даваа гарагт БНХАУ-д зарим бүтээгдэхүүнийхээ дунджаар 5 юаниар бууруулахаа зарласан юм.

Үнийн хэлбэлзэл ихтэй хүнс, түлшний үнийг хасаж тооцсон инфляц жилийн дүнгээр 0.6 хувиар өссөн нь дөрөвдүгээр сарын 0.5 хувиас ихэссэн үзүүлэлт байв. “Capital Economics” фирмийн Хуангийн хэлснээр энэхүү өсөлт тогтворгүй харагдаж байна гэжээ. Үйлдвэрийн гарц их байгаа тул энэ болон ирэх жилд БНХАУ-д дефляцын асуудал үргэлжлэх хандлагатай гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:23

Экспортын өсөлт саарсан ч дэлхийн зах зээлд байд�##� тогтворгүй байгаа учраас ойлгож болохоор

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:23

Хятадын эдийн засаг том учраас тодорхой хугацаанд дахин сэргэх боломжтой

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:23

АНУ-тай харилцаа сайжрахгүй бол нөхцөл байд�##� хэвээр үргэлжилж мэдэх юм

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:23

Дотоодын эрэлт сул байгаа нь эдийн засгийн бодлогыг дахин хянах шаардлагатайг харуулж байна

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:23

Тариф буурсан ч хүлээлттэй дүйцэхүйц үр дүн харагдсангүй

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:23

Импортын буур�##�т дотоодын хэрэглээг ч бас харуулж байгаа

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:23

Импортын буур�##�т дотоодын хэрэглээг ч бас харуулж байгаа

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:23

Газрын ховор мет�##�лын экспортын өсөлт богино хугацааны үзэгдэл байж болох

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:23

Үйлдвэрийн үнийн ун�##�т нь дэлхийн нийлүүлэлтийн асууд�##�тай холбоотой

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:23

Худ�##�дааны дайн үргэлжилбэл эдийн засагт урт хугацааны дарамт болох магадл�##�тай

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Тавдугаар сарын үзүүлэлтүүд улирлын нөлөөтэй холбоотой байх т�##�тай

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Хятадын экспортын өсөлт удааширсан нь дэлхийн эрэлттэй холбоотой байж мэднэ

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Хятадын зүгээс дотоод бодлогын өөрчлөлт хийх гэж оролдож байгаа нь анзаарагдаж байна

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Компаниуд эрсдэлээс сэргийлж урьдчилан нийлүүлэлт хийж байгаа нь экспортын хэлбэлзэлд нөлөөлсөн

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Дефляц нь сөрөг үзэгдэл боловч хэрэглэгчдэд үнийн дарамт багасаж мэдэх юм

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Хятад эдийн засгаа дэмжих шинэ арга зам эрэлхийлж байж болох

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Тарифын хэлэлцээр үр дүнгүй байгаа ч ди�##�ог үргэлжилж байгаа нь сайн

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Үнийн буур�##�т зарим с�##�барт эерэгээр нөлөөлж магадгүй

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Зээлийн хөтөлбөрөөр эдийн засагт хөрөнгө оруул�##�т нэмэгдэх боломж бий

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Худ�##�дааны тэнцэл ашигтай гарсан нь гадаад худ�##�дааны боломжийг бүрэн �##�даагүйг харуулж байна

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Импортын буур�##�таас илүү экспортын нөхцөл байд�##�д анхаарах шаардлагатай

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:24

Хятадын эдийн засаг цар тахлын дараах сэргэлтээ бүрэн гүйцээж чадаагүй нь бодит байд�##�

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:25

Инфляц тогтворгүй байгаа ч дефляц илүү эрсдэл дагуулж мэдэх юм

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:25

АНУ болон БНХАУ-ын харилцаа олон улсын зах зээлд шууд нөлөө үзүүлж байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:25

Үйлдвэрийн буур�##�таас гадна үйлчилгээний с�##�барын нөхцөл байд�##� ч чух�##� байна

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:25

Хятадын экспортын бүтэц олон улсын эрэлтээс их хамаарч байгаа нь сорилт дагуулж байна

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:25

Зарим экспортын үзүүлэлт сайн гарсан нь нийт дүр зургийг тэнцвэржүүлж байгаа

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:25

АНУ-ын тариф зөөлрөх нь тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлж магадгүй

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:25

Одоогийн эдийн засгийн үзүүлэлтүүд урьдчилан таамаглахад хүндрэлтэй болсныг харуулж байна

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:25

АНУ-аас ирэх захи�##�га буурснаас ш�##�тга�##�ж экспорт түр зуур унасан байж магадгүй

Зочин
Зочин
6 сар 12, 2025 09:25

Хятадын экспорт АНУ-аас бусад бүсэд өсч байгаа нь тэнцвэрийг хадг�##�ах оролдлого бололтой

Холбоотой мэдээ

Back to top button