НИЙГЭМНийгэм мэдээ

Хүүхэд аврахаар ус руу ороод өөрөө живж, нас баржээ

Усанд живж байсан хүүхдийг аврахаар ороод өөрөө живж, амиа насаа алджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн “Шинэ гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 52 км, сумын төвөөс баруун хойд зүгт 1 км/ “Сэлэнгэ” мөрөнд нэг хүүхэд, нэг эрэгтэй хүн живж байснаас хүүхдийг иргэд аварсан, эрэгтэй хүн нь живсэн гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат/ нь хүү Э /9 настай, эрэгтэй/-ыг “Сэлэнгэ” мөрөнд живж байхад нь аврахаар ороод өөрөө живсэн байсныг уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олж, уснаас гарган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button