2025 он гарснаас хойш 43 мянга гаруй солонгос жуулчид манайд иржээ

БНХАУ 2017 онд гаргасан жуулчдыг хязгаарлах бодлогоо сулруулж эхэлсэнтэй холбоотойгоор манай улсыг зорих солонгос аялагчид эрс буурч магадгүй гэж судлаачид үзэж байна.
Хятад улс энэ оны хоёрдугаар сараас эхлэн Солонгос улсаас ирэх жуулчдыг хязгаарлах бодлогоо сулруулж буйгаа зарлаж нислэг, визтэй холбоотой хязгаарлалтуудаа цуцалснаа мэдэгдсэн. Үүний нөлөөгөөр Хятадыг зорих солонгос жуулчдын тоо нэмэгдэж харин эсрэгээрээ манай улсыг зорин ирэх жуулчдын тоо багасаж, хуваагдал үүсэх эрсдэлтэй юм.
Манай улс цар тахлаас хойш солонгос жуулчдыг татах бодлого баримталж олон ажлыг эхлүүлж, хийж хэрэгжүүлсэн. 2019-2024 онд манай улсад ирсэн нийт жуулчдын 24 хувь нь солонгосчууд байсан бол 2025 он гарснаас хойш 15 хувь нь буюу 43 мянга гаруй солонгос жуулчид иржээ. Энэ нь ирэх саруудын өсөлт их байх хандлагыг харуулж байна.
Тэгвэл урд хөршийн аялал жуулчлалын бодлогоос хамаарч энэхүү үзүүлэлт тогтвортой хадгалагдах эсэх нь эргэлзээтэй болж буйг судлаачид анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бөөн бөлцийсөн нүдтэй солонгосууд
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!